Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Т.Баясах нарын хэргийг прокурорт буцаажээ

АН Баянзүрх дүүрэгт засаглаж байхад Засаг ноёноор хоёр жил ажилласан Т.Баясах “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгуулж эхэлсэн байдаг.
Т.Баясах нарын дөрвөн хүнд холбогдох уг хэрэг Нийслэлийн прокуророос Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд буй талаар бид мэдээлсэн.
Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд уг хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шийдвэрийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.
Тэд Газар зохион байгуулалтын албаныхаа эрх бүхий ажилтнуудаар дамжуулж, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дэх газрыг ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга М.Ширэндэв гэх албан тушаалтны эзэмшилд шилжүүлсэн хэрэгт холбогджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.