ДЭЛХИЙ
Казахстаны Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

Казахстан улс 2022 оны эхний өдрөөс автомашины зориулалттай байгалийн хийн үнийг хоёр дахин нэмсэн билээ. Үүнд бухимдсан иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, жагсаад байгаа юм.

Жагсаж буй иргэд эрх баригчдыг огцрохыг шаардан, цагдаагийн машиныг шатаах зэргээр эсэргүүцлээ хурц хэлбэрээ илэрхийлж буй тул тус улсад онц байдал тогтоосон.

Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Засгийн газраа огцруулах баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр тус улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.
Засгийн газрын тэргүүний үүргийг Шадар сайд Алихан Смаилов түр орлон гүйцэтгэхээр болж, Төрийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн туслах асан Ерлан Карин томилогджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд
Монголчууд бидэнд ийм иргэний эр зориг л дутагдаад байна
Тийм шүү тэд өөрсдөө үйлдвэрлэдэг болхоор ингэж тэмцэж байгаа юм учир нь хөлс хүчээ зориулсан болхоор бид хангамж нэхэж архиддаг болхоор ялгаатай юм даа
3 дагч хөршийнхөө т�##�аар орой л мэдээлж байна. Шөнө авсан зураг гэхээр 2_3 өдөр лав үргэлжилсэн үү ?
mongolchuudaa u gej bodoj bna Uursdiinhuu amidaraliin tuluu ard tumen ingej temtsdeg um UMBUUUUUU