Нийгмийн
Менежерийнхээ аминд санамсаргүй хүрсэн гэж мэдүүлжээ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 04-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрт менежер хийдэг 55 настай Б-гийн амийг бүрэлгэж, цогцсыг зооринд нуугаад зугатсан манаачийг СХД-т байрлах зочид буудлаас олсон тухай бид өмнө мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр хүний амь бүрэлгэсэн 32 настай А нь тухайн байгууллагад ороод нэг сар болсон бөгөөд талийгаачтай удаа дараа маргаж байсан байна. Талийгаачийг маш зэрлэгээр хөнөөсөн нь өш хонзонгийн сэдлээр амийг бүрэлгэсэн байж болзошгүй нөхцөл тогтоогджээ. Тэрбээр харин өөрөө талийгаачийг санамсаргүй хөнөөчихлөө хэмээн мэдүүлсэн аж. А нь өмнө малын хулгайн хэргээр ял эдэлж байжээ.
Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хүмүүсийн нэг нэгнээ гэсэн хайр хөрцөн юмуу ямар хэрцгий болцон юм бэ