ДЭЛХИЙНИЙГЭМ

Европын эмийн агентлаг: Вакцины дөрөв дэх тун ДАРХЛААГ улам сулруулна

Европын Эмийн Агентлаг /ЕМА/-аас мягмар гараг /2022.01.11/-т коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийлгэх шаардлагатай эсэхэд эргэлзэж эхэлсэн гэсэн мэдээлэл байна.

Тус агентлагийн судалгааны материалд дурдсанаар вакцины дөрөв дэх тун нь дархлаа сулруулдаг болох нь тогтоогджээ.

Одоо харин Омикрон хувилбарт вирусийн талаарх мэдээллийг илүү их судалж эхэлсэн талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлэв.

АНУ-ын “Файзер” болон “Модерна” компаниас Омикрон хувилбарт вирусийн эсрэг вакциныг хавар гэхэд бэлэн болгоно хэмээн мэдэгдсэн.

Европын эмийн агентлагийн албан ёсны төлөөлөгч Марко Кавалери “байнга вакцин хийлгэх нь эсрэгээрээ дархлааны системд ачаалал өгч, дархлааг улам сулруулдаг. Дөрвөн сар тутамд вакцин хийлгэх нь дархлааны системийг ажиллагаагүй болгодог” гэж тодотгов.

Дээрхтэй адил дүгнэлтийг Израилийн “Шиба” эмнэлгийн профессор Гили Регев хийсэн байна. Түүний хэлснээр, вакцины дөрөв дэх тунгийн судалгаа нь дархлааг зөвхөн тавхан хувиар л дэмждэг болохыг харуулсан гэв.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button