
Умард Солонгос Японы тэнгис рүү үл мэдэгдэх хоёр ч пуужин харвасан хэмээн Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Умард Солонгосын хувьд он гарснаас хойш зургаан ч удаа пуужингийн туршилт хийжээ. Нэгдүгээр сарын 5, 11-нд хэт авиан пуужин туршсан бол нэгдүгээр сарын 14-нд төмөр замын пуужингийн системээс ойрын тусгалтай хоёр баллистик пуужин хөөргөсөн хэмээн “Ёнхап” агентлаг мэдээлэв.
Харин энэ удаад мөн Япон тэнгис рүү үл мэдэгдэх загварын хоёр далавчит пуужинг харвалаа.
(Эх сурвалж: Yonhap)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.