ТОДРУУЛГА: Дэлхийд ганцхан Монгол Улс л эмийн багц олгож байна

Сар шинийн баярыг иргэд өргөн дэлгэр, ковидгүй үе мэт тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын дараа халдварын тохиолдол өсөх тооцооллыг эрдэмтдийн баг мэдээлээд байсан юм. Тэгвэл халдварласан иргэдэд эмийн багцыг олгож буй байдал болоод дэлхий дахинд Монгол Улс эмийн багц олголтоороо ямар ялгаатай байгаа талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх, УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.
-Коронавирусийн альфа, дельта мутацын үед олгодог байсан эмийн багц омикрон хувилбарын үед өөрчлөгдсөн үү?
-Эмийн багцыг өмнө нь авсан, аваагүй ч ялгаагүй халдвараар өвчилж, өрхдөө бүртгүүлсэн иргэн бүрт олгож байна. Ингэхдээ Омикрон мутацын үеийн халдвар өмнөх мутацуудаас өөр учраас бага зэрэг ялгаатай олгож байгаа. Тухайлбал, арбидол зэрэг хүчтэй вирус устгах эм багтахгүй байгаа. Учир нь Омикрон хувилбар нь томуугийн буюу амьсгалын дээд замын шинжтэй.
-Манай улс дэлхийн жишгээр эмийн багцыг олгодог уу, дэлхийн улсууд эмийн багцад хэрхэн ханддаг юм бэ?
-Манайхаас өөр улсад эмийн багцыг олгохгүй байгаа. Үүнийг Монгол Улс төсвөөсөө төсөвлөж, ЭМДЕГ-аар дамжин иргэдийн гарт хүрдэг.
-Эмийн багцад багтдаг витамин С болон Д витамин өндөр дозтой байгаа нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэх мэдээлэл сүүлийн үед гарсан. Үүнд тайлбар өгнө үү?
-Тунгийн хувьд витамин С болон Д витамин нь өвчилсөн хүмүүст энгийн үеэс илүү өгдөг жишиг бий. Витамин С нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бол Витамин Д хүний дархлааг үрэвслийн үед идэвхжүүлдэг. Эдгээр нэмэлт витаминууд ковидын хүндрэлээс ихээхэн үр дүнтэй сэргийлж байгаа. Ямар нэгэн байдлаар илүүдэж, сөргөөр нөлөөлөхгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бусад оронд өвдсөн хүн эмээ даатг�##�аар шууд хөнгөллттэйгөр авчихдаг. Манайх шиг коод бичнэ гэсэн хүнд сурт�##� байхгүй. Ихэнх эм ь үнэгүй буюу даатг�##� төлдөг. Танар зэрлэгжсэн төрөсө гарах эж ядаж буй учир үдүүэ өөрсдийө аг гэ бодоод байна. Тийм биш. Гац оронабиш бүх өвчинд ямар үйлчлээ яаж авах бүгд тодорхой. 2 Багцаа а нар үнгүй хувиасаа бэлэглж буй биш. Даатг�##� төлдөг. Битгий ийм хачин зүйл ярь бай . Дээд боловсролой л бол мэдлэг мэдээлэлүйгээ гайхулх шардлагагй. Ажлаас х�##�агда үндэслэл чинь болно.