Дональд Трамп өрсөлдөгчдөө доромжилсныхоо төлөө хориод сая долларын орлого олжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өрсөлдөгчдөө илт доромжилсон бэлгийн зориулалттай зурагт номын борлуулалтаас 20 сая гаруй ам.долларын ашиг олжээ. Энэ талаар “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээллээ.
“Си-Эн-Эн” агентлагийн мэдээлснээр, “Бидний хамтын аялал” хэмээх зурагт ном нь 2021 оны арваннэгдүгээр сард худалдаанд гарчээ. Эл зурагт номонд америкийн улстөрчид болон бусад алдартай хүмүүсийн гээд 300 өнгөт гэрэл зургууд багтжээ. Хамгийн анхаарал татсан зүйл нь гэрэл зураг бүр нь доромжилсон тайлбартай аж.

Дональд Трампын өрсөлдөгчдөө доромжилсон зурагт номыг “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг худалдан авсан байна.
“Марк Цукерберг Цагаан ордонд ирээд миний бөгсийг үнсэж магадгүй"” хэмээн Трамп номондоо бичээд “Түүний цензур америкийн хувьд аймшигтай” гэсэн тайлбарыг Марк Цукербергийн зурагт хавсаргасан байгаа гэнэ.
Гэрэл зурагт номын өмнөтгөл хэсгийн зураг бүрийг Дональд Трамп өөрөө сонгож, зарим нэг хүний гарын үсгийг нь өөрөө бичиж, заримыг нь жинхэнэ эздээр нь зуруулж авсан байна.
(Эх сурвалж: The Business Insider)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Супер гар шүү кк
Ба ах зөнөчихсөн юм бна лээ. Дэд нь з�##�гуулна гэхээр х�##�тар яанаа