Нийгмийн

“Бээжин-2022”: Өнөөдөр уралдах Б.Ачбадрах гэж хэн бэ

Бээжингийн өвлийн олимпын наадам үргэлжилсээр. Тус олимпод Монголоос цанын төрөлд хоёр тамирчиг оролцож буй.

Хоёр дахь олимпдоо өрсөлдөж буй ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр өөрийн үндсэн төрөл болох эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино.

Түүний төрөлд 99 тамирчин уралдах бөгөөд тамирчид 15:00 цагаас эхлэн 30 секунд тутам барианаас гарах юм. Манай тамирчны хувьд 90 дэх ээлжинд буюу 15:45 цагт уралдаанаа эхлүүлэхээр болжээ.

Цанын тэмцээний зам бүр харилцан адилгүй байдаг болохоор олимп, дэлхийн болоод хувийн дээд амжилтыг бүртгэх боломжгүй байдаг. Бээжингийн олимпын тухайд зассан зам нь өгсүүр ихтэй, огцом эргэлттэй учир уралдахад хүндрэлтэй байгаа талаар дасгалжуулагч Б.Энх-Амгалан хэлсэн талаар МҮОХ онцлов.

Өнөөдөр Б.Ачбадрах уралдсанаар манай тамирчдын тэмцээн уралдаан өндөрлөх болно.

БАТМӨНХИЙН АЧБАДРАХ ГЭЖ ХЭН БЭ

Төрсөн огноо: 1994.12.21 /Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум/
Цанын багш нар: Г.Баярдэлгэр, Б.Батдорж, Т.Доржготов, Д.Баттулга, Ж.Дашдондог

  • “Пёнчан-2018” өвлийн XXIII Олимпод эрхээ аван оролцсон.
  • 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 10 км-ийн зайн уралдаанд 3-р байр эзэлсэн.
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсон.
  • Оюутны Универсиад наадамд 3 удаа оролцсон.
  • УАШТ-ий 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button