Их Британийн инфляц 30 жилийн дээд түвшиндээ хэвээр хадгалагдлаа

Их Британийн инфляц 2022 оны нэгдүгээр сард 5.5 хувьд хүрснийг өнөөдөр тус улсын статистикийн байгууллага мэдээллээ. Ингэснээр энэхүү өндөр инфляц нь сүүлийн 30 жилийн дээд түвшиндээ хоёр сар дараалан хадгалагдлаа.
Мөн Английн төв банк дөрөвдүгээр сард инфляц 7.25-д хүрэх төсөөллийг гаргажээ. Тус банк нь инфляцыг хязгаарлахын тулд өнгөрсөн оны сүүлээр бусад төв банкуудаас түрүүлж бодлогын хүүгээ өсгөж байсан юм.
Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт Их Британид инфляц өндөр түвшинд хүрэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Мөн цар тахлаас үүдсэн нийлүүлэлтийн саатал, ложистикийн гацаа нь бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх гол шалтгаан болжээ. Үүнээс өмнө АНУ-ын инфляц 40 жилийн дээд түвшин болох 7.5, Евро бүсийн инфляц 5.1 түүхэн дээд түвшиндээ хүрснийг мэдээлж байв.
Гэхдээ эдгээр төв банкууд инфляц 2022 оны эцэст буурна гэх төсөөлөлтэй хэвээр байна.











