ДЭЛХИЙ

В.Путин цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүллээ

ОХУ, Украины дайн улам ширүүссээр. Украиныг эзлэн түрэмгийлэх зорилгоор дайн эхлүүлсэн В.Путин “Саад болсон аль ч улсад хариуг нь барина” гэж мэдэгдсэн. Олонх орон Оросыг буруутган, оросууд хүртэл дайныг эсэргүүцсэн жагсаал өрнүүлж буй.

Өрнөдийн голдуу орнууд Оросыг ганцаардуулах бодлого баримталж, хэд хэдэн хориг арга хэмжээ авахаар болсноо мэдэгдсэн.

Үүнд уурссан Владимар Путин цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх тушаал өглөө. ОХУ цөмийн цохилт өгөхийн тулд ийм шийдвэр гаргасан эсэх олны анхаарлыг ихээхэн татаж байна.

Путины мэдэгдлийн дараа Европын улс орнууд хориг арга хэмжээгээ улам чангатгахаа мэдэгджээ. Одоогоор Украиныг санхүүжүүлэх, Оросын онгоцнуудыг Европын орнуудын агаарын бүсэд нэвтрэхийг хориглоод байна.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путин Гитлэр шиг сэтгэл мэдрэлийн өвчтэй нь тодорхой боллоо. Цөмийн зэвсэг хэрэгдэж Дэлхийг бүхэлд нь устгахаар шийджээ

Зочин
Зочин

Киээвээ цөмдөхийн байхдааамэдрэл чинь

Холбоотой мэдээ

Back to top button