
Орос, Украины хурцадмал байдал олон хүмүүсийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Ялангуяа, оросын болоод украины урлагийнхан, тэр тусмаа дуучид, жүжигчид тоглолт, арга хэмжээнүүдээ цуцалж эхэллээ.
Зарим нэг нь хүсээгүй ч ажилгүй болж байна. Оросын төв телевиз “Орт-1” сувгийн “Вечерний Ургант” гэх цэнгээнт шоу нэвтрүүлгийг хүртэл хаахаар болжээ. Тус нэвтрүүлэг бол маш алдартай нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хөтлөгч нь Иван Ургант. Тэрбээр “Инстаграм” хуудсандаа бичсэн сэтгэгдэл нь сувгийн удирдлагуудад таалагдаагүй аж.

Мөн оросын алдарт дуучин Алла Пугачёвагийн залуу нөхөр, жүжигчин Максим Галкинтай олон пүүс компаниуд хамтын ажиллагаагаа цуцлахыг хүсэж эхэлсэн байна. Ялангуяа, телевизийн сувгууд гэрээгээ цуцлахаар болжээ. Энэ нь уран бүтээлчийн олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдэлтэй холбоотой.

Хэд хоногийн өмнө Максим Галкин “Инстаграм” хуудсандаа, түүний найз нөхөд, олон танилууд Украинд ажиллаж, амьдардаг гээд, энэ бүхэнд маш их санаа зовж буйгаа илэрхийлжээ. Үүний дараа түүнийг Украиныг дэмжиж байна хэмээн үзэж, “Уралсиба” зар сурталчилгааны компани Максим Галкины тоглосон сурталчилгааг эфирээр цацахыг зогсоосон байна. Мөн олон нийтийн сүлжээнд ч байршуулахаас татгалзжээ.
Эн талаар Максим Галкин өөрөө ямар нэгэн тайлбар одоогоор хийгээгүй байна.
(Эх сурвалж: Rambler)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв шийдвэр гаргаж. Украины ЗГ өөрийн зүүн хэсгийн 2 мужийг 8 жил бөмбөгдөж байхад энэ хэд дуугарч басйан юм болов уу. Эсэргүүнүүдээ гэж...
Юутүүб суваг нээ.