
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч асан Рональд Рейганы нэрэмжит Эрх чөлөөний медалиар шагнажээ. Энэ талаар Рональд Рейганы нэрэмжит сан мэдээллээ.
Эл шагналыг Володимир Зеленськийг “дарангуйллын эсрэг зоригтой тэмцэж, эрх чөлөө, ардчиллыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэнийх нь төлөө” олгосон аж.

В.Зеленський тус шагналын арван нэг дэх шагналтан болж байна. Өмнө нь, хуучнаар ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачёв, АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Колин Пауэлл, Их Британийн Ерөнхий сайд асан “Төмөр хатагтай” Маргарет Тэтчер, Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса нар хүртэж байсан юм.
Медалийг АНУ-д суугаа Украины Элчин сайд Оксана Марковад Рональд Рейганы сангийн тэргүүн Фредерик Райан гардуулан өгсөн байна.
Эх сурвалж: DW
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол бас одонгоор шагнаачээ.
Бушийн одонгоор шагнахгүй дэ, Буш ирээд та нарыг НАТО-д ах нь элсүүлнэ гэж худ�##� яриж олныг итгүүлсэн нь одоогийн дайны эхлэл юм
Хэ ха үхэж �##�уулахын хооронд наад төмөр чинь ямар хэрэгтэй юм бэ.Элэг цөс цусыг нь хөөргөж украйн гэх түүхэнд байгаагүй улсаар тоглох тоглоом юм.
Бидний үгийг дуугүй дагасан гэж шагнажээ
БААТАР ЭР ШҮҮ ДЭЭ