
Гол өрсөлдөөн одоогийн эрх баригч “Тобуро” Либерал Ардчилсан Намаас нэр дэвшигч И Жэ Мён болон хамгийн том сөрөг хүчний консерватив Иргэний хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёл нарын хооронд өрнөнө.
БНСУ-д өнөөдөр /2022.03.09/ Ерөнхийлөгчийн сонгууль эхэлнэ. Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд хоёр улстөрчид санал асуулгад оролцогчдын 40 орчим хувийн санал авч ялалт байгуулах боломж тэнцүү байх юм.
НЭР ДЭВШИГЧИД
Эрх баригч “Тобуро” Либерал Ардчилсан Намаас нэр дэвшигч И Жэ Мён нь Кёнги хотын захирагч асан ба тэрбээр төрийн удирдлагын арвин туршлагатай тул эдийн засаг, гадаад бодлогын аль алиныг нь амжилттай даван туулж чадна, чадварлаг, прагматик Ерөнхийлөгч болно гэдгээ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр онцолсон.

Түүний өрсөлдөгч Юн Сок Ёл тус улсын Ерөнхий прокурор асан агаад тэрбээр одоогийн либерал засаглалыг шүүмжилж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд “Шударга ёс, тэгш боломж, эрүүл саруул ухаанд суурилсан шинэ нийгмийг цогцлоон бүтээнэ” хэмээн амлалаа.
Харин гурав дахь нэр дэвшигч Ардын Намаас нэр дэвшигч Ан Чул Су өнгөрсөн долоо хоногт Юн Сок Ёлыг дэмжиж, нэрээ татна гэдгээ мэдэгдсэн.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны гол уриа лоозон нь эдийн засаг, нийгэм, гадаад бодлогын асуудлыг онцолж, улстөрчид харамгүй амлалт өгч, зарим нь илтэд популизм хийж байгаа гэдгийг хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.