НИЙГЭМ
"Эрдэнэс Монгол"-ын Санхүү хариуцсан дэд захирлаар Д.Баярбатыг томилжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү хариуцсан дэд захирлаар Д.Баярбатыг томилсон байна. Ингэснээр тус компанийн гурван дэд захирлын орон тоо бүрджээ. Тодруулбал:
- Захиргаа хариуцсан дэд захирлаар Ц.Цолмон
- Салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар Л.Энхболдыг томилоод байсан.
Д.Баярбатыг томилох тухай энэ сарын 16-ны өдөр ТУЗ хуралдаж, ийн шийдсэн байна. Энэ албан тушаалд өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн зөвлөхөөр ажилладаг Л.Хосбаяр яригдаж байсан юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.