
Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель Парисын Улс төр судлалын хүрээлэнгийн уулзалтаар үг хэлэхдээ, гуравдугаар сарын 10-11-нд болсон Версалийн дээд хэмжээний уулзалтаар тодорхойлсон Европын Холбооны эрчим хүчний аюулгүй байдлын хөтөлбөрийг танилцуулсан. Хөтөлбөрийн гол зорилго бол Оросын эрчим хүчний нөөцийн хараат байдлаас ангижрах гэдгийг тайлбарласан юм.
Даваа гараг /2022.03.28/-ийн орой Европын Зөвлөлийн цахим хуудсанд хэлсэн үгээ Шарль Мишель нийтэлсэн ба “Бид чулуужсан түлшний хараат байдлаас, Оросын нүүрсустөрөгчийн хараат байдлаас маш хурдан хугацаанд ангижрах ёстой” гэж онцлов.

Мөн Оросуудаас хараат байхын тулд мэдэгдэхүйц ахиц дэвшил хэдийн хийгдэж эхэлсэн ба ойрын саруудад тус хөтөлбөрөө улам ч боловсронгуй болгоно хэмээв.
“Хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гараг /2022.03.25/-т Брюссельд болсон уулзалтаар Оросын эрчим хүчтэй холбоотой асуудлаар цаашид хэрхэн ажиллах талаар тодорхой шийдвэрүүдийг баталсан. Энэ хүрээнд Европын хийн нөөцийг хадгалах хамтарсан стратеги хэрэгжүүлнэ гэдгийг тодотгосон юм. Чингэхийн тулд дэд бүтцэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг аль болох хурдасгах шаардлагатай гэлээ.

Түүнчлэн, даваа гараг /2022.03.28/-т Европын Холбооны хэвлэлийн төлөөлөгч Тим Макфи хэлэхдээ, тус холбоо 2027 он гэхэд Оросын эрчим хүчний нөөцөөс бүрэн ангижрах зорилт тавьж, тэдгээр төлөвлөгөөг Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид баталсан хэмээн мэдэгдсэн.
Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Бид 2027 он гэхэд Оросын чулуужсан түлшнээс бүрэн хараат бус байхыг хүсэж байна. Мөн бид энэ оны эцэс гэхэд Оросын байгалийн хийн хэрэгцээгээ гуравны хоёроор бууруулна гэдэгт найдаж байна. Үүнийгээ бид хэрэгжүүлэхээр өнгөрсөн долоо хоногт амлалт өгсөн” хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.
Эх сурвалж: Interfax
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөд гарха уу ярьж байт�##� хэдэн жил болно