Архины албан татварыг ИНГЭЖ нэмнэ

Ерөнхийлөгч архидалттай тэмцэх зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийг зарлигийг уншиж танилцуулав.
Мэдээллийн эхэнд тэрбээр “Архи согтууруулах ундааны асуудлыг зөв зохистой авч үзэхгүй бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд, хүн амын эрүүл аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа" гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигын гол агуулга нь Онцгой албан татварын ангилал шатлалд өөрчлөлт оруулах замаар 38-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлж, хатуулгыг арван жилийн хугацаанд жил бүр ХОЁР хувиар бууруулах бодлого эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай байв. Тэгвэл ямар хатуулагтай архинд ямар татвар оноох талаар тоон мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Arxi, arxidalttai temtsex n zow. Xuuxded bagaas n arxinii xor urshig yamar baidgiig uxamsarluulan oilguulj tarxind n gun suulgaj ogwol yadaj xoich ue min arai gaigui bolox bolowu.