НИЙГЭМ

ТЕГ: Албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2019.04.17-ны өдрийн “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” зохион байгуулах тухай 150 дугаар тогтоол гарсантай холбоотой, ТЕГ-ын даргын 2019.05.17-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Улсын үзлэгт бэлтгэх комисс байгуулж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

           Төлөвлөгөөний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Архивын ерөнхий  газрын Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Оюунчимэгийг урьж, ТЕГ-ын төвийн салбар, нэгжийн албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтнуудад:

  • Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал;
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн хөгжлийн чиг хандлага;
  • Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт хамрагдахад анхаарах асуудал;
  • Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах арга зүй гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа.

Эх сурвалж: ТЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button