ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Женнифер Лопез, Бен Аффлек нар дахин гэрлэнэ

Холливудын хамгийн алдартай хосуудад тооцогдох дуучин Женнифер Лопез, жүжигчин Бен Аффлек нар дахин сүй тавьжээ. Сүй тавьсныг Женнифер Лодез өөрөө баталсан байна.

Женнифер Лопез буюу Жей Ло өөрийн “On The JLo” цахим хуудсандаа маргад эрдэнийн том алмаазан шигтгээтэй сүйн бөгжөө “гайхуулсан” бичлэгээ нийтэлжээ. Жей Ло бичлэгтээ “аз жаргалын нулимс” унагасан байна. Гэсэн ч, хуримын товыг хараахан зарласангүй.

Папараццчид өмнө нь, Жей Лог охин Эммагийнхаа хамт дэлгүүр хэсч явахдаа ядам хуруундаа шинэ бөгж зүүснийг нь илрүүлж байсан. Үүний дараа бөгж зүүсэн Жей Логийн гэрэл зургууд тээр дороо цахим ертөнцөд тарж, “Бенниферийн” хурим удахгүй болох нь гэх шуум дэгдсэн. Одоо харин эл шуум бодитоор биелж, тэд жинхэнээсээ дахин гэрлэх нь тодорхой боллоо. Жей Ло, Бен Аффлек нартаа аз жаргал хүсье.

Өмнөх түүхийг сонирхуулахад, тэд өмнө нь бараг 20 жилийн өмнө сүй тавьж байсан. Хосууд хуримын ёслолдоо бэлдэж байсан ч, төд удалгүй хуримаа  цуцалж, харилцаагаа тасласнаа мэдэгдэж байсан юм.

Харин 2021 оны зун Жей Ло Аффлект хоёр дахь “боломж” олгохоор шийдэж, түүнтэй дахин харилцаагаа сэргээсэн билээ. Тэдний хайрын түүх үргэлжилсээр.

Эх сурвалж: ElleGirl

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button