ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Алла Пугачёва, Максим Галкин нар Израильд реалити-шоу хөтөлж магадгүй

Хоёрдугаар сарын сүүлээр гадаад руу явсан Оросын поп хатагтай Алла Пугачева болон түүний залуу нөхөр, хошин шогийн жүжигчин Максим Галкин нар Израилийн телевизээр гарч магадгүй байна. Израилийн орон нутгийн телевизийн мэдээлснээр одод “Русский Ниндзя” буюу “Орос нинжя” гэх нэртэй реалити-шоуг хөтлүүлэх санал тавьсан аж.

How Pugacheva and Galkin live in Israel - new details - Global Happenings

Гэсэн ч, тэд телевизийн эл саналыг хүлээн авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Пугачева, Галкин нар Газар дундын тэнгисийн Кесария тосгонд усан сантай тансаг зэрэглэлийн виллад амьдарч, зугаалж яваа юм.

Тиймээс тэд хүүхдүүдээ ч Израилийн орон нутгийн боловсролын байгууллагад шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн цуу яриа бас дэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Times of Israel

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button