Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Израилийн дайн: 1973 оноос хойших хамгийн том мөргөлдөөн юунаас болж үүсэв

Одоогоос 50 жилийн өмнө Йом Киппурын дайны эхлэл болсон Египет, Сирийн гэнэтийн хамтарсан дайралтын дараа Израилийн оршин тогтнолд заналхийлэл бий болсон юм. Еврейчүүдийн баярын сүүлийн өдөр болох өнгөрөгч бямба гараг буюу аравдугаар сарын 7-ны үүрээр эл түүх дахин давтагдах шиг болов.

Палестины Хамас бүлэглэл 1973 оны аймшигт өдрөөс хойш Израилийн өмнө тулгараад байгаа хамгийн том цэргийн сорилтыг эхлүүлэх үед израильчуудыг пуужин, болон хэд хэдэн агаарын цохилтын дуут дохио сэрээсэн юм.

Палестины хүчин Израиль улс байгуулагдсанаас хойш 75 жилийн хугацаанд анх удаагаа тусгаар тогтносон Палестин улсын хилийн нөгөө талд байрлах ногоон шугамын дотор бүс нутгийг хяналтдаа авч чадлаа. Аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнийн байдлаар Израильд амиа алдагсдын тоо 500 давж, 2000 гаруй хүн шархдаад байна. Нас барсан иргэндийн 370 нь палестин гаралтай байжээ. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Израилийн олон арван иргэн ч барьцаалагдсан гэх мэдээлэл байгаа юм.

Өмнө нь буюу 2014 онд гарсан дайн эзлэгдсэн баруун эрэгт гурван израиль иргэнийг Хамас бүлэглэл барьцаалж, хөнөөсөн явдалтай холбоотой билээ. Гэвч Араб-Израилийн мөргөлдөөнд ийм зүйл тохиолдоогүй юм. 1973 оны дайн жирийн цэргүүдийн хоорондох дайн байсан бол энэ удаад хоёр талын энгийн иргэдэд үзүүлэх нөлөө асар их байна.

2007 онд Газын зурвасын хяналтыг булаан авсан лалын шашинт Хамас хөдөлгөөний албаныхан Израилийн эсрэг арга хэмжээ авна гэж үргэлжид олон нийтэд мэдээлдэг байв.

Гэвч одоогийн агаарын болон хуурай замын дайралт нь урьд өмнө нь хэзээ ч байгаагүй бөгөөд дайралтын цар хүрээ болон хугацаа нь израильчууд, палестинчуудын хэн хэнийг нь гайхашрууллаа.

Энэ нь еврейчүүд хамгийн ариун, Исламын гурав дахь ариун газар болох Иерусалим дахь Аль-Акса сүмд амралтын өдрүүдээр эхэлсэн юм. Хамас бүлэглэлийн "Аль-Аксагийн үер" хэмээн нэрлэсэн эл ажиллагаа нь Иерусалим болон баруун эрэг, Ливан дахь Хезболлахыг хамарсан өргөн хэмжээний мөргөлдөөнийг дэгдээх вий гэсэн болгоомжлолыг төрүүлэв.

2021 онд Хамастай хийсэн сүүлчийн дайны үеэр Израилийн гудамжийг бүхэлд нь хамарсан хүчирхийллийн тухай дурсамжууд одоо ч хуучраагүй байгаа юм.

Уг халдлага нь Израилийн аюулгүй байдлын байгууллагын хувьд тагнуулын ноцтой бүтэлгүйтэл бөгөөд Хамас бүрэн хэмжээний дайн хийхийг эрэлхийлээгүй хэмээн дүгнэсэн. Хоёр тал гурван долоо хоног үргэлжилсэн хүчирхийлэл, эмх замбараагүй байдлын дараа Катар, Египет, НҮБ-ын зуучлалаар эвлэрлийн гэрээ хэлэлцээр хийжээ.

Израилийн нэг хэсэг гэгдэх Хамас сүүлийн хоёр жилийн эдийн засгийн амьдралын баталгаа болох Газын зурвасаас ирсэн эрчүүдэд Израилийн барилга, хөдөө аж ахуйд ажиллах 18.5 мянган зөвшөөрөл олгохыг хүсэхгүй байгаа явдал ч одоогийн нөхцөл байдалд нөлөө үзүүлсэн.

2021 оны тавдугаар сарын дайны дараа нэвтрүүлсэн стратеги нь сүүлийн 30 сарын хугацаанд Газын зурвасыг бүсэлсэн эхний 14 жилийнхээс илүү олон хүн орхиж явахад хүргэсэн билээ. Тус зурвасын 2.3 сая хүн өдөрт 2 сая фунт стерлингийн орлого оруулдаг байна. Өдгөө тус зурваст амьдрагсдын талаас илүү хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдарч байгаа юм.

Гэхдээ Хамасын цэргийн жигүүр болох Кассам бригад, мөн Газад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жижиг, илүү хатуу үзэлтэй Палестины Исламын Жихад бүлэглэл өөр төлөвлөгөөтэй байсан. Ийнхүү баруун эрэгт сүүлийн 20 жилд тохиолдсон хамгийн аймшигтай хүчирхийллийн давалгаанд өртөж байгаа бөгөөд энэ нь гурав дахь интифада буюу Палестины бослогыг өдөөх нь гарцаагүй бололтой.

Бүлгийн удирдагчид өөрсдийн нөхцөлөөр эхлээд цохилт өгөхийг хүссэн бололтой. Ингэснээр тэд Баруун эрэг дэх авлигад идэгдсэн, сул дорой Палестины эрх баригчдыг бус Палестины ард түмний жинхэнэ төлөөлөгч хэмээн өөрсдийгөө харуулахыг хичээж байна.

Энэхүү цочирдом довтолгоо нь Исламын хамгийн ариун хоёр газар, шашны геополитикийн зангуу болсон Израиль, Саудын Араб хоёрын харилцаа хэвийн болж буйг сааруулах нь дамжиггүй. Мөн Хамас 1990-ээд онд Палестины эрх баригч нам болох Израиль болон Фатах хоорондын Осло дахь энхийн үйл явцыг үл зөвшөөрснөөр хүчирхийлэлд шилжсэн.

Хамас урт хугацаанд юунд хүрэхийг хичээж байгаа, ийм асар том довтолгоонд Хезболла, Иран зэрэг гадны хүчин зүйлс хэр их зохицуулалт, дэмжлэг авч байгаа нь тодорхойгүй байна. Наад зах нь энэ халдлага Газын 16 жилийн бүслэлт тогтвортой биш байгаагийн тод дохио юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард албан тушаалаа авснаас хойш шүүх засаглалыг шинэчлэх саналаас үүдсэн дотоодын эмх замбараагүй байдлыг хянаж, Палестинчуудтай хурцадмал байдлыг даамжруулж байсан Израилийн хэт барууны Засгийн газарт энэ үйл явдлууд бас том сорилт болж байна. Үүний хариуд Израилийн хуурай замын довтолгоо нь 2014 оноос хойш анх удаа болж магадгүй юм. 16 жилийн турш дөрвөн дайнд хэдийнэ цохиулсан Газын оршин суугчид хамгийн их хохирлыг төлөх гэж байгаа нь тодорхой харагдаж байна. Цаашид ч амиа алдагсад хийгээд бэртэж гэмтэх иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа юм. Учир нь Израилийн Засгийн газраас Хамасын эсрэг хатуу арга хэмжээ авна гэдгээ зарласнаас гадна хоёр тал харилцан пуужин, сөнөөгч онгоц илгээж буй нь дэлхий дахины анхаарлын төвд байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-09 08:18

Эврэйчүүд

Би d
Би d
2023-10-09 10:31

Маш муу орчуулга. Найруулга нойл. Редактор нь дүнхүү

Зочин
Зочин
2023-10-09 11:10

Цэгц муутай л бичих юм даа

Зочин
Зочин
2023-10-09 13:43

орчуулгаа эргэж уншиж ш�##�гадаггүй юмуу,

Зочин
Зочин
2023-10-09 14:35

Харин тийн ерөөсөө ойлгосонгүй ээ.Редактор нь хянадаггүй юм уу арай л чадвар муу байна

Холбоотой мэдээ

Back to top button