Улс төрийн мэдээ

О.Хангай ба М.Бадарч: Маргах бол 10 жил хадгалагдах сорьцоо дахин шинжлүүлэх боломжтой

Допинг хэрэглэсэн ч арбитын шүүхэд хандаж, улмаар ялагдсан М.Бадарч энэ өдрүүдэд Улсын аварга О.Хангайтай "мэтгэлцэж" байна. Мөн допинг хэрэглэсэн нь баталгаажсан аймгийн арслан Б.Өсөхбаяр, барилдах эрх нь сэргээгүй ч гурван өдөр дараалж барилдаад, гурвын даваанаас хэтэрсэнгүй.

О.Хангайн хувьд бөхчүүдийг үнэнч шударга байх, допингоос зайлсхийхийг цахим сүлжээнд уриалж эхэлсэн. Гэхдээ анх нэр заагаагүй. Авчиг өөрийг нь хэлж гэж бодсон уу, М.Бадарч анхлан "О.Хангай, хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье. Ард түмний баатар болох гэж попроод яах вэ" хэмээн цахимд бичсэн.

Үүний дараа Улсын аварга О.Хангай "2017 оноос хойш улсын баяр наадамд гурав, явцын шинжилгээнд гурав, өөрийн хүсэлтээр нэг, нийт 7-н удаа допингийн шинжилгээ өгчээ" хэмээгээд, тус бүрийн шинжилгээний хариуг олон нийтэд нээлттэй дэлгэлээ.

Арбитрын шүүхээс М.Бадарчид:

  • Хэнээс, яаж допингийн бодис авснаа нээлттэй хэлж, хамтран ажиллах
  • Эсвэл допинг хэрэглэснээ шууд хүлээн зөвшөөрөх хоёр сонголт өгсөн. Хэрэв ингэвэл М.Бадарчийн барилдах эрх хассан хугацааг хөнгөлөх, богиносгох боломжтойг арбитр мэдэгдсэн юм.

Гэвч М.Бадарч өнөөг хүртэл маргасаар байна.

Допингийн эсрэг үндэсний төвд О.Хангайн нээлттэй дэлгэсний адил М.Бадарчийн шинжилгээний бичиг ч хадгалагдаж буй. Үүнд S1 төрлийн допинг хэрэглэсэн нь ил тод бичээтэй буй. Харин М.Бадарч арбитрт маргахдаа:

  • Шээс сольсон
  • Сорьц авсан ажилтнууд мэргэжлийн сургалтад суугаагүй байсан гэх мэт үндэслэл гаргаж тавьсан ч "Шинжилгээний хариу буруу" хэмээн мэдэгдээгүй юм.

Шээс солиогүй нь камерын бичлэгээр баталгааждаг. Мөн ТЕГ, ЦЕГ, АТГ-ын хамтарсан баг шинжилгээг авсан. Тэдний дунд допингийн шинжилгээ авахад чиглэсэн сургалтад хамрагдаагүй хүмүүс байсан гэгддэг ч энэ нь М.Бадарчийг өмгөөлөх шалтгаан болохгүй юм. Сүүлдээ М.Бадарчийн өмгөөлөгч арбитрын хуралдааны үеэр "Гараа угаагаагүй, бээлий өмсөөгүй" гэж дуугарсан. Нэг үгээр М.Бадарч үнэнд гүйцэгдэж буй.

Үнэхээр үнэн бол М.Бадарч шинжилгээний хариугаа О.Хангайн адил л дэлгэ. Эсвэл шээс 10 жил хадгалагддаг учраас (өөрийнх нь О.Хангайд зориулж хэлснээр) дахиад л шинжлүүлчих хэрэгтэй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрөө хэрэглээгүй нь үнэн бол хордогдож гэхээс өөр гаргалгаа байхгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

хуцаач чи хэрэглээд батлагдаад байна.лач бол цорын ганц тоо байгаа.давтагдахгүй

Зочин
Зочин

Хангай аварга энэ хэрүүл маргаанаас хол бай, бузартах нэмэр. Хариуцах субъектүүд нь хянаж шийдэгдээ.

zochin
zochin

shiren nuurtei gurger huduunii haltar ork s#a

Zochin
Zochin
Reply to  zochin

Jinhene shiren nvvrtei bvdvvleg uhamsargvi bolowsrolgvi huduunii hvren bor er yuma chaawaas saimshraad bga hvmvvs naadahaa tataad awaarai odo bvvr onigoo bolj duuslaa.

Zochin
Zochin
Reply to  zochin

Chi muu ooroo haltar ork

зочин
зочин

Бадарч хэрэглээгүй юм байлгүй дээ зайлуул

Зочин
Зочин

.сда нэг шээс ингэж хүмүүсийн амьдралыг шийдэх гэж үнэн ёс суртахуунгүй юмаа

Dhdhd
Dhdhd

Doping gd hor biees nj ilerchiheed bhd yasan buzartai ulaan tsaim haltarav de ene badarch gj 1iim
Ene baidlaaraa mongol bub gdg yum undeseeree ustah yum bn

Зочин
Зочин

Допин хэрэглэсэн бөхчүүд би хэрэглэсэн гэж хэзээ ч хэлж байгаагүй бүгд мэлздэг.
Бадарч допин хэрэглэсэн нь 2 шинжилгээгээр батлагдсан учраас цолоо хураалгаж унасан бөхчүүдийн цолыг нэхэн олгох нь ойлгомжтой.
Үүнийг гагцхүү цаг хугацаа харуулна.

Зочин
Зочин

Үнэн шир юм аа

unurbair
unurbair

M.Badarch Hurelsuhiin ohintoi gerleh suulchiin arga uldjee.Ounbold teneg Hurelsuhiin ah duug olood gerleh sanal ug gesen hunii zuvluguu avaagui Hurelsuh Doping uusnaa uuruu huleen zuvshuurch irgedeesee uuchlalt guisaar baihad Daian abraga tsol ugsen. Oilgovuu

unurbair
unurbair
Reply to  unurbair

Hend Daian avraga ugsun bilee Baz hurgen Batsuuritaa ugsen

Зочинsongogchid
Зочинsongogchid

ERONHIILOGCH GUAI SHIIDEE GARGAJ HUNEE SHIITGE NAADAM CHINI DOHLOO

Зочин
Зочин

ХАХАН

Холбоотой мэдээ

Back to top button