Нийгэм мэдээ

Нийгмийн даатгалын байцаагчид ₮100 мянгын хахууль өгсөн Ц.Лут-Очирын гомдлыг хэлэлцэхээс татгалзлаа

ХҮН намын нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгтээ ялаар шийтгүүллээ.

Тодруулбал, СБД-ийн Нийгмийн даатгалын байцаагч А.Г нь хугацаа хожимдуулж тайлангаа хүргүүлсэн “Монгол, Австралийн нийгэмлэг”, “Монгол, Франц төв” ТББ зэрэг байгууллага, аж ахуйн нэгжид тус бүрээс нь 100 000-120 000 төгрөгийн хахууль авч, санд оруулан мэдээллийг засварласан. Харин Ц.Лут-Очир нь тус тайлан дээрээ гарын үсэг зурж, байцаагчид баярлалаа хэмээн 100 000 төгрөг өгчээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс тухайн үйлдлийг шалгаж тогтоогоод НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Ингээд 2023 оны есдүгээр сарын 20-нд А.Г-ыг 17 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хасаад, хахуульд авсан 570 мянган төгрөгийг гаргуулан улсан орлогод оруулах, торгох ялыг 24 сарын хугацаанд биелүүлэхийг даалгасан байна.

Харин хахууль өгсөн Ц.Лут-Очир, Л.Амгаланбаатар, Б.Сарангоо, С.Золбоо, У.Анударь нарыг 2.8 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасан, торгох ялаа 18 сарын дотор төлөхийг даалгасан.

Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг ХҮН намын нарийн бичгийн дарга, эдийн засагч Ц.Лут-Очир, Б.Баяраа нар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дээд шүүх тэдний гомдлыг хэлэлцэхээс татгалзлаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-09 15:03

Өө хөөрхий твиттeрт хэрүүл хийгээд л суухаас өөр юмгүй завтай нөхөр харагддаг

Зочин
Зочин
2024-05-09 17:59

Хүнд хахууль өгч байгаа намын дарга тэгээд шударга хүн байхуу сонгуульд ийс л хүмүүс гарахнээ

АРД
АРД
2024-05-09 21:43

Илжирч ялзарсан шүүх захи�##�гаар ажилладгийн хамгийн том жишээ бол энэ хэрэг байна. Шүүгчид 100 саяын хахууль өгсөн бол хэргийг шууд хэрэгсэхгүй болгож, энэ нөхрөөс уучл�##� гуйж �######�ийг нь үнсэнэ.

Эрднээ
Эрднээ
2024-05-10 13:12

Ямар ч их мөнгө өгөөвдээ. 100 саяыг өгсөөн Адьяа сүрэнг яхсан бэ Хөгийн цагдаа прокурор

иргэн
иргэн
2024-05-10 19:27

бүгд авилгачид юм уу бүгдийг шүүрдэх хэрэгтэйюм бна.!!!!

Зочин
Зочин
2024-05-10 20:50

Мөрөөрөө ажлаа хийж бсан хүмүүсийг чирж л дээ новш чинь

Зочин
Зочин
2024-05-10 22:47

100.0 яадаг юм өгөө л биз улсад ямар хохирол учруулсан юм.жинхэнэ авилгачдаа олж үнэнээр нь явваачээ.

Зочин
Зочин
2024-05-10 23:04

100.0 төг ч өгөө л биз. 2 өдрийн хоолны мөнгө. Хэдэн тэрбум идсэн хулгайч нар дээр ажилла. Цагийн гарз

Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да
Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да
2024-05-11 02:40

Авсан хүнийг нь шагнах гээд орхичихсон юмуу

Найдан
Найдан
2024-05-11 17:47

Би гадныхан манай улс төрд оролцож байгаад, манай улс төрчид гаднаас санхүүжиж байгаад харамсаж дургүй минь хүрч бна.

Холбоотой мэдээ

Back to top button