УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Мөнхнасан Засгийн газрын шийдвэрийг шүүмжлэв

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар импортын цементийн татвар 20 хувьтай байсныг таван хувь болгон бууруулахаар шийдвэрлэсэн. 5 хувийн татвар 2024.05.01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм.

Эл шийдвэр дотоодын зах зээлд үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлнэ гэж албаныхан үзэж буй.

Гэвч дотоодын үйлдвэрлэгч ААН-үүдэд хэд хэдэн асуудал тулгарч байгааг "Монполимет" ХХК-ийн захирал Н.Мөнхнасан хөндөж, шүүмжилжээ.

Тэрбээр, "Энэ шийдвэр гарснаар валютын гадагш гарах урсгал идэвхжиж, сонгуулийн дараа валютын ханш өснө. Импортын цемент ихээр орж ирэх нь бат бэхийн асуудал эргэлзээ дагуулна. Учир нь, чанарын үзүүлэлтээр шалгаж байж нэвтрүүлэх лаборатори гаальд одоогоор байхгүй. Цементийн үнэ барилгын өртөгт ердөө 8% байдаг. Цементийн үнэ өсөхөөр барилга, орон сууцны үнэ өслөө гэдэг нь өрөөсгөл ойлголт" хэмээсэн байна.

Манайд "МАК Цемент", "Монцемент", "Хөтлийн цемент шохой”, "Ховд эко цемент" гэсэн дөрвөн үйлдвэрлэгч компани бий. 2022 онд дотоодын цементийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийнхээ хувь хэмжээг хэрэглээнээс илт багасгасан. Улмаар богино хугацаанд буюу гуравхан сарын дотор цементийн үнэ гурав дахин нугарч байсан билээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

засгийн ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ЭСРЭГ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМНИЙ ЭСРЭГ БАЙНА ГЭСЭН ҮГ ШҮҮ. ҮҮНИЙГ ЭНЭ ГАНЦААРАА БАЯЖИХ ГЭСЭН ЭТГЭЭД ОЙЛГОЖ БАЙДАГ БАЙГАА, АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ЯМАР Ч ХҮН ТЭСДЭГГҮЙ Л ЮМ ДАА.

далай
далай

10 Р богдын ээж том компанийн захирал байх нь сүсэгтэн надад эвгүй байна Энэ хүн хамгийн энэрэнгүй бодь сэтгэлтэй хүн байх эсрэгээр компани удирдаж 1000 хүн захирч ашиг орлогийн хойноос явах нь тун зохимжгүй юм

Зочин
Зочин

Тийм их монголд аюултай нөхцөл байдал үүсэх гээд байгаа юм бол өөрсдөө үнээ буулгаж 3-4 жилийн өмнөх шиг 10000 болгол доо. Та нарын шуналаас болж барилгын үнэ суга өсөж ард түмэнд дарамт болж байгааг юу гэх гээв?!

хүннү
хүннү

1тонн цементний үнэ 30 000-р нэмэгдхэд орон сууцны 1мкв үнэ 300 000-р нэмэгдээд байгаа юм биш үү? Энэ эмэгтэй зөв ярьж байна. Төр засаг үндэсний үйлдвэрүүдээ боймилж болохгүй. Харин зохиомол үнэ хөөрөгдөөд байгаа барилгын ченжүүдээ цэгцэл. Цементний үнэ 30 000-р буурхад орон сууцны 1мкв үнэ 300 000-буурах уу? Уучлаарай тийм шударга ёс зүйг барилгын компаниудаас хайгаад олохгүй. Эзэд нь бүгд төрийг зайдагнаж байна. ЗГ яаж ч чадахгүй. Зул бөхөхийнхөө өмнө улам тодордог ш дээ.

aахро
aахро

Эрэл цемент, Баян цемент гэж бас байдаг байхаа

Зочин
Зочин

Saiganbilegiin nuuts amrag booj uhlee

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ээж Гарамжав нь уул уурхайн лиценз олж авахын тулд буудалд Энэбиш агсны өвөрт орж байгаад нөгөөх нь сексийн пянгаа даалгүй харваж өнгөрсөн дөө.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Худлаа шаагаад байгаарай!

иргэн
иргэн

Үр хүүхдээрээ ард иргэдээс өргөл барьц авч, бид бүгдийг өмнөө сөхрүүлэн захирах гэсэн феадолын бурангуй ёсыг шүтэгч, зах зээлийн жамаар бус хуулиар далайлгаж, монополь зах зээлийг бий болгож, ард түмнээ сорон мөлжих гэсэн санаатай гэр бүл гэж харжийнөө. Сүүлийн 30 жил шарын шашинг шүтэж бүгдэрээр шахуу мөргөлөө, үр дүн нь лам нарын баяжихыг, ард иргэдийн ядуурахыг харж бна.

Зочин
Зочин

Өөө нөгөө богд гээд байдаг хүүхдийн ээж юмуу зайлуул. Сайхан л амьтан бн.

Del
Del

Hog

Зочин
Зочин

Ай хөөрхий энэ хүүхэн өөрөө хар феодол хүү нь шар феодол болох юм байна. Иймд ээж хүү хоёр энэрэнгүй сэтгэлийг өөрсдийн зорилгоо болго. 1 уут цементийн үнийг 7500 төгрөг болго. Ингэж байж бодь иөрийн сэтгэлийн чинь эхлэл тавигдана шүү.

Иргэн
Иргэн

Засаг зөв шийдвэр гаргасан үнийг хэвийн хэмжээнд барих маш зөв

Зочин
Зочин

blvgai

Зочин
Зочин

Бурхан минь одоо УИХ-нэр дэвшинэ гэнэдээ

Зочин
Зочин

Үндэсний үйлдвэрлэлэн дэмжих сонирхол бүх Монголчуудад бна. Цемнент үйлдвэрлэгч нар ард түмнээ боддоггүй зөвхөн ашгаа бодож байнга үнээ нэмдэг шүү.Хөгжлийн банкны өрөө дарахын тул үнээ яаж нэмж харилцагч нарын мөнгөөр өрөө дарлаа даа. Тэг гааль татвар 5 болох нь зүйн ёс тэгж байж бодит үнэтэй цемент хэрэглэгчийн гар дээр очно

Зочин
Зочин

Эрх ашиг нь хөндөгдсөн хүн дуугарлагүй яахав гаднаас орж ирж байгаа цементтэй үнэ чанараараа өрсөлд! Комментийг уншаад хойшид дугарах эсэхээ сайн бодно биз

Зочин
Зочин

Цээмэнтийн үнэ өсөхөд дагаад байрны үнэ өсөх нь өрөөсгөл гэж хэлж байгаа нь жинхэнэ хувиа бодогчийн арчаагүй үг ...хөөрхий ичиг ичиг

Холбоотой мэдээ

Back to top button