Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын гоо бүсгүй сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаар титмээ хүлээлгэн өгчээ

АНУ-ын гоо бүсгүй Ноэлиа Войгт сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаар титмээ өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн байна.

Өнгөрсөн есдүгээр сард тэмцээнд түрүүлсэн Войгт “Өөртөө болон өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлнэ гэж итгэж буй шийдвэрээ гаргах хэрэгтэй” гэж хэлжээ.

АНУ-ын гоо бүсгүйн байгууллага түүний шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж, титмийг залгамжлан хүлээн авах хүнийг зарлана гэсэн байна.

Хавай мужаас гаралтай гоо бүсгүй Саванна Ганкевич өнгөрсөн жилийн тэмцээнд хоёрдугаар байранд орсон юм. “New York Times” АНУ-ын гоо бүсгүйн байгууллага Ганкевичт титмийг шилжүүлэн өгөх санал тавьсан гэж мэдээлжээ.

АНУ-ын гоо бүсгүйн тэмцээний сошиал медиа хариуцсан захирал Клаудиа Мишель ажлын байрны токсик орчин, дээрэлхэл гэх шалтгаанаар ажлаа өгснөөс гурван өдрийн дараа Войгт титмээ хүлээлгэн өгсөн нь хүмүүсийн анхаарлыг татаж буй.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогяг
Цогяг
5 сар 9, 2024 17:11

Солиотнууд солиотноо л тодруулна

Холбоотой мэдээ

Back to top button