“Boeing” компанийн талаар шүгэл үлээсэн хоёр дахь хүн нас баржээ

“Boeing” компанийн 737 Max загварын үйлдвэрлэл алдаа дутагдалтай гэж анхааруулан, шүгэл үлээсэн Жошуа Дин халдварын улмаас нас барсан байна.
Энэ он гарснаас хойш тус компанийн талаар шүгэл үлээсэн хоёр хүн амь үрэгдлээ. Дин нь “Boeing”-д эд анги нийлүүлдэг “Spirit Aerosystems” компанид чанарын аудитораар ажилладаг байсан юм.
Spirit Aerosystems” компани Динийг өнгөрсөн жил ажлаас нь халсан байна. Үүний дараа тэрээр АНУ-ын Хөдөлмөрийн яамд аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлсний улмаас ажлаас нь халсан хэмээн гомдол мэдүүлсэн байна
Мөн тэрээр АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанд 737 Max загварын “Үйлдвэрлэлийн шугам дахь чанарын ахлах удирдлага ноцтой зөрчил үүсгэсэн” хэмээн гомдол гаргажээ. 2018 болон 2019 онд 737 Max загварын хоёр онгоц осолдож, 346 хүн амь үрэгдсэн юм.
“Seattle Times”-ийн мэдээлснээр Дин амьсгалахад хүндрэл учирсан гэх шалтгаанаар эмнэлэгт хэвтжээ. Эмч нар түүнд амьсгалуулах гуурс тавьж, үүний дараа тэрээр уушгины хатгалтаа тусан, хүнд хэлбэрийн халдвар авсны улмаас хоёр долоо хоногийн дараа амьсгал хураасан байна.
Гуравдугаар сард “Boeing”-д 30 жил ажилласан Жон Барнетт шүгэл үлээснийхээ дараа амь үрэгдсэн юм. Тэрээр шүүх хуралд оролцохынхоо өмнө машин дотроо нас барсан байдалтай олдсон. Шинжээчид түүнийг өөрийгөө буудаж амьсгал хураасан гэж үзсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.