Гадаад мэдээДЭЛХИЙ

“Boeing”-ийн талаар шүгэл үлээсэн хоёр хүний үхэл гаднын нөлөөтэй юу

Товч агуулга: Өнгөрсөн гуравдугаар сард “Boeing” компанийн онгоцны аюулгүй байдлын талаар шүгэл үлээсэн Жон Барнетт нас барсан. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр түүнийг өөрийгөө буудсаны улмаас амь үрэгдсэн гэх дүгнэлт гарсан юм. Үүнээс хоёр сарын дараа Жошуа Дин нэртэй дахин нэг шүгэл үлээгч хүнд халдварын улмаас нас барлаа. Тэдний нас барсан нөхцөл байдал сэжигтэй байсан тул гаднын нөлөөтэй байх магадлал өндөр гэх сэрдлэгэ явах болов.

1. Жон Барнетт

Гуравдугаар сард “Boeing” компанид ажилладаг байсан Жон Барнетт нэртэй эрэгтэй тус компанийн эсрэг шүгэл үлээж, хаалттай шүүх хурлын өмнө мэдүүлэг өгч байсан юм. Гэвч тэрээр шүүхийн өмнө гурав дахь удаа мэдүүлэг өгөх өдрөө нас барсан.

Барнетт гуравдугаар сарын 9-ний өдөр Өмнөд Каролина мужийн Чарлстон бүс дахь зочид буудлын зогсоолд машин дотроо нас барсан байдалтай олдсон юм. Чарлестон бүсийн шүүхийн эмч Барнеттыг өөртөө санаатайгаар учруулсан шархнаасаа болж амь үрэгдсэн гэсэн.

“Boeing” компани түүнийг амьсгал хураасан гэх мэдээг сонсоход эмгэнэлтэй байна гэж мэдэгдэл гаргасан юм. Барнетт 2010 оноос тэтгэвэртээ гарах хүртлээ Хойд Чарлестон дахь 787 Dreamliner загварын онгоц угсардаг үйлдвэрт чанарын менежерээр ажиллажээ.

2019 онд тэрээр “BBC” агентлагт тус үйлдвэрийн ажилчид дарамт шахалтад орсон тул стандартын бус эд ангиудыг зориудаар суурилуулж эхэлсэн гэж хэлжээ. Мөн Барнетт яаралтай тохиолдолд дөрвөн хүчилтөрөгчийн маск тутмын нэг нь ажиллахгүй байх эрсдэлтэй асуудал илрүүлсэн гэсэн байна.

Тэрээр компанидаа энэ талаар олон удаа мэдэгдсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй талаар олон удаа ярилцлага өгсөн юм. Түүнийг амьсгал хураах үед “Boeing” компани онгоцонд нислэгийн дундуур эвдрэл гарч, аюулгүй байдалтай холбоо бүхий хэд хэдэн асуудалд ороод байсан.

Жон Барнетт, зургийн эх сурвалж: ABC News

Мөн сонирхолтой нь Барнеттын хамаатан, найзууд түүнийг сэтгэл гутралд орсон мэт санагдаагүй гэж “The New York Post” агентлагт хэлжээ. Түүний гэр бүлийн найз Боб Эмери нас барахаас нь өмнө хоёр долоо хоногийн өмнө ярилцахад хийж байгаа зүйлдээ анхаарлаа маш хандуулж, сэтгэл гутралд ороогүй юм шиг санагдсан гэсэн юм.

Мөн Эмери нэмж хэлэхдээ Барнеттын эхнэр хоёр жилийн өмнө нас барсан ч тэр явдлаас болж амиа хорлох сэдэл түүнд төрсөн мэт санагдаагүй хэмээжээ.

Хамгийн сонирхолтой нь Барнеттын өөр нэгэн гэр бүлийн найз “ABC4” сувагт “Тэр өөрийнхөө аюулгүй байдлын талаар огт сэтгэл түгшсэн шинжгүй байсан. Би түүнээс “Чи айхгүй байна уу” гэж асуухад тэр “Үгүй ээ, би айхгүй байна. Гэхдээ надад ямар нэгэн зүйл тохиолдвол лав амиа хорлолт биш шүү” гэж хариулсан” хэмээн хэлсэн байна.

Барнеттыг хаалттай шүүх хурлын өмнө төлөөлсөн өмгөөлөгчид ч гэсэн түүний найзуудтай адилхан бодолтой байгаа аж.

Шүүхийн өмнө түүнийг төлөөлсөн Роберт Туркевиц, Брайан Ноулз нар мэдэгдэл гаргахдаа “Тэрний сэтгэл санааны байдал сайн байсан. Амьдралынхаа энэ үе шатыг дуусгаад, цааш өөр зүйл хийхээр тэсэн ядан хүлээж байсан юм. Бид түүнд амиа хорлох бодол төрж байгаа гэх ямар нэгэн шинж тэмдэг ажиглаагүй. Үнэхээр итгэмээргүй зүйл боллоо” гэсэн юм.

2.Жошуа Дин

Барнетт өөрийгөө “буудаж” амьсгал хурааснаас хоёр сарын дараа “Boeing” компанийн 737 Max загварын үйлдвэрлэл алдаа дутагдалтай гэж анхааруулан, шүгэл үлээсэн Жошуа Дин гэнэтийн халдварын улмаас нас барав.

Энэ он гарснаас хойш тус компанийн талаар шүгэл үлээсэн хоёр хүн амь үрэгдлээ. Дин нь “Boeing”-д эд анги нийлүүлдэг “Spirit Aerosystems” компанид чанарын аудитораар ажилладаг байсан юм.

Spirit Aerosystems” компани Динийг өнгөрсөн жил ажлаас нь халсан байна. Үүний дараа тэрээр АНУ-ын Хөдөлмөрийн яамд аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлсний улмаас ажлаас нь халсан хэмээн гомдол мэдүүлжээ.

Мөн тэрээр АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанд 737 Max загварын “Үйлдвэрлэлийн шугам дахь чанарын ахлах удирдлага ноцтой зөрчил үүсгэсэн” хэмээн гомдол гаргажээ. 2018 болон 2019 онд 737 Max загварын хоёр онгоц осолдож, 346 хүн амь үрэгдсэн юм.

“Seattle Times”-ийн мэдээлснээр Дин амьсгалахад хүндрэл учирсан гэх шалтгаанаар эмнэлэгт хэвтжээ. Эмч нар түүнд амьсгалуулах гуурс тавьж, үүний дараа тэрээр уушгины хатгалтаа тусан, хүнд хэлбэрийн халдвар авсны улмаас хоёр долоо хоногийн дараа амьсгал хураасан байна.

Жошуа Дин, зургийн эх сурвалж: The Independent

Тэрээр инфлюенза B болон метициллинд тэсвэртэй стафиллококк ауриус бактерийн халдвар авсны улмаас хатгаа болж хүндэрсэн юм.

Диний ээж болон хойд аав нь түүнийг согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй, маш эрүүл чийрэг биетэй залуу байсан гэж хэлжээ. Түүний ээж Виржина Грийн “Тэр амьдралдаа анх удаа эмнэлэгт хэвтсэн тохиолдол байсан. Хэзээ ч өвдөж байгаагүй болохоор түүнд тогтмол үзүүлдэг хувийн эмч хүртэл байгаагүй” хэмээн “NPR” агентлагт хэлсэн байна.

Грийний хэлснээр Дин тогтмол фитнест явдаг, бараг өдөр болгон гүйж, хоолны дэглэмээ маш сайн баримталдаг байсан аж.

Гэвч ийм эрүүл чийрэг биетэй байсан хэр нь Диний бөөрний үйл ажиллагаа маш хурдацтай муудаж, зүрх болон уушги орлуулагч аппаратанд оржээ. Түүнийг амьсгал хураахаас өмнөх өдөр нь гуурсан хоолойг нь дурандаж үзсэн байна.

“Эмч амьдралдаа ийм зүйл хэзээ ч харж байсангүй гэсэн” хэмээн Грийн “NPR” агентлаг хэлжээ.

Найзууд болон өмгөөлөгч нь сэтгэл гутралд ороогүй, мөн “Надад ямар нэгэн юм тохиолдвол лав амиа хорлолт биш шүү” гэж хэлсэн Барнетт шүгэл үлээснийхээ дараа өөрийгөө буудан амьсгал хурааж, эрүүл чийрэг биетэй Дин гэнэт хүнд халдварын улмаас нас барав. “Boeing” олон тооны асуудалтай нүүр тулгарсан энэ үед хоёр шүгэл үлээгч учир битүүлэг нөхцөл байдалд нас барсан нь зарим хүмүүсийн хувьд гаднын нөлөөтэй байх магадлал их гэж сэрдэх шалтгаан болж байна.

Эх сурвалж: NPR, New York Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тийм, гадны нөлөөтэй
тийм, гадны нөлөөтэй
5 сар 9, 2024 09:17

Учир нь “Boeing”-ийн гол орлого бол зэвсэг үйлдвэрлэлт юм. Зэвсэг үйлдвэрлэгчид бол бохир улс төр, бохир, хууль бус худ�##�даатай с�##�шгүй холбоотой гэдгийг бараг бүгд гадарлана. Тэднийг захи�##�гаар �##�уулсан. хүн байхгүй машиныг дотроосоо түгжихийг машин барьж буй хүн бүр чадна. машинаасаа гарахдаа ха�##�ганыхаа түгжээний гогцоог дээшлүүлээд л ха�##�гаа хаачих үед түгжигдсэнийг машин нь дотроосоо түгжигддэг гэж хэлнэ, амархан , бүгд мэднэ шдээ.

Зочин
Зочин
5 сар 9, 2024 10:37

Ардчиллын эх орон гээд бусад орныг шүүмжлээд байдаг улсад шүү дээ

зочин
зочин
5 сар 9, 2024 11:56

манайхаас ч доор, шүгэл үлээгчийг хамга�##�ах хуульгүй л орон юм байх даа, манайхаас туршлага суд�##�маар юм, кк

Холбоотой мэдээ

Back to top button