Допинг хэрэглэсэн Б.Өсөхбаяр гурван өдөр дараалж барилдахдаа гурвын даваанаас хэтэрсэнгүй

Допинг хэрэглэсэн нь тогоогдсон, Увс аймгийн харьяат бөт Аймгийн арслан Б.Өсөхбаяр өнгөрсөн өдрүүдэд гурван ч барилдаанд зодоглочихлоо. Ингэхдээ гурвын даваанаас хэтэрсэнгүй.
Баасан гарагт Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит барилдаан болсон. Энэ барилдааны гурвын даваанд Б.Өсөхбаяр Хэнтий аймгийн харьяат бөх, аймгийн арслан Д.Алтанцоожид өвдөг шороодсон.
Тэгвэл бямба гарагт Монгол улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан барилдаан болж, мөн л Б.Өсөхбаяр зодоглон, дөрвийн даваанд аймгийн начин Н.Мустафад өвдөг шорооджээ.
Маргааш нь буюу ням гарагт дахин "Их Богд" дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит барилдаан болоход, Б.Өсөхбаяр зодоглоод нэгийн даваанд унасан байна.
МҮБХ-ноос Б.Өсөхбаярын барилдах эрхийг сэргээж, шийдвэрлээгүй. Тэр бүү хэл, өмнө нь манай сайтаас Б.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр нарыг зодоглох магалдлалтай талаар мэдээлэл бэлтгэхэд, "Худал мэдээлэл" хэмээн сүржин цоллож байв.
Харин Допингийн эсрэг төвийн хувьд, Б.Өсөхбаяраас допингийн төрлийн бодис илэрснийг баталгаажуулсан байдаг. Мөн Б.Өсөхбаяр нь аймгийн харцага Ц.Мөнхбаярын хамт Спортын арбитр ТББ-д хандсан. Арбитраас мөн хамгийн сүүлд тэдний барилдах эрхийг сэргээх агуулга бүхий шийдвэр гаргаагүй юм.
Б.Өсөхбаяр өөрийгөө зүрхний шигдээсийн улмаас предизин уусан гэдэг. Хэрэв тэр зүрхний шигдээстэй бол барилдах манатай. Харин предизин өөрөө "Бүх цаг үед" хориотой ангиллын бодис мөн юм.
Ц.Мөнхбаярын хувьд арай ч өнгөрсөн өдрүүдэд зодоглосонгүй. Гэхдээ МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хөшигний ард "Нэг удаа барилдуулна" гэж ам гарсан талаарх яриа ор үндэсгүй биш байжээ.
Амралтын өдөр Улсын аварга О.Хангай "Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх" гэж сошиалд бичсэн нь анхаарал татсан. Допинг хэрэглэчхээд гурван өдөр дараалан барилдсан Б.Өсөхбаярыг л хэлсэн болов уу.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мустафа аймгийн начин биш улсын өсөх идэр начин хүн Мөнхбаяр аймгийн харцага биш улсын харцага хүн иймхэн юмаа зөв бичиж чадахгүй байж сайт нэр зүүж олон юм хуцахаа л боль
Хүүеээ аймгийн арслан хүн улс аймгийн цолтой бөхийн барилдаанд 2, 3 давна гэдэг чинь сайн л бна ш дээ! 1-ын даваанд олон л арслангууд, тэр байтугай улсын цолтой бөх ч унаж байгаа харагддаг даа! Аварга маань арай өөр юм ярисан байлгүй дээ!
Алдсан л бга биз.Зохих шийтгэлийг нь хүлээлгэж дуусаад одоо барилдаа биз ээ допинг хэргэлсэн бол давж түрүүлээд бөөн юм болгож байхгүй юм уу зүрхний эм уусаныг нь хэлмэгдүүлж барилдах оргил насыг нь хэлмэгдүүлэхээ болио .Одоо тэгээд гэртээ хаалгаа дотроосоо түгжээд сууж бх боож бна уу аваргаа ТА бас жаахан жудагтай бай зориудаар допинг хэрэглээг бөх гэж бхгүй ээ Харин өвдөж зориулалтын эм ууж илааршиж түүнд нь ийм тийм төрлийн эм бдаг гэж хорьсон анхааруулсан санамж манайд бдаггүй биздээ.Зүрхний шигдээс эдгэдэг өвчин шүү Энэ амжилттай яваа ирээдүйтэй бөхчүүдээ ингэж хэлмэгдүүлээд больмоор бна Барилдхаар барилдлаа гэнэ барилдахгүй болхоор барилдсангүй гэнэ мөн ч муухай сэтгэлтэй хүмүүс бна
А-лдах биш бусдынхаа боломжийг булааж байна. Хулгайч!
Зүрхний шигдээс барилдах нь бүү хэл зүгээр хэвтэж байгаа клапан нь хаадаг өвчин шүү .Эмээ уугаад барилдах биш зохистой хөдөлгөөн хийгээд эмээ уугаад гэртээ хэвтэж байхгүй .Хангай аврага зөв үнэн л хэлсэн байна . Тэгээд ч одоо допингтой бөх хараад баярлаж баясах хүн байхгүй болсон шүү.Допингтой бөхийг дэмждэг хэдхэн хүн байдаг бололтой. Допингтой бөхтэйгээ хамт долоон уулын цаагуур далд ороосой
Хангай харцагуудын барилдааны үеэр шинжилгээ өгөхөөс татгалзаад, хэд хоног ичээд алга болсон нь ийм учиртай юм байна. Дүрэм журмаараа бол шинжилгээ өгөхөөс цааргалсан нөхцөлд хэрэглэсэн гэж үздэг. Хангай нотлогдчихоод ял шийтгэлгүй өнгөрдөг нь шударга бус байна. ДНК шинжилгээ өгвөл ховдын хэдийн ихэнхээс нь юм гарна гэдэгт итгэлтэй байна.
Ёстой үнэн
Н.Мустафа-аймгийн наччин биш, МОНГОЛ УЛСЫН ЧИМЭГТЭЙ НАЧИН. Санаатай юу, санамсаргүй юу...
Sanjaadamba avargiin bachimdaad uurlaad baisniig odoo l oilgoj baina shuu
Aimgiin nachin N.Mustafa ch gh shig haha
Өсөх баярыг 3 ч давсангүй гээд тавлаад байх нь буруушдээ. Барилдалгүй нэлээд завсарласан сэтгэл зүйн дарамттай байгаа гэлээ ч 3'ын даваанд хүрсэн л байна. Шантрахгүй бэлтгэлээ сайн хийснийх шүүдээ
Допингоос чинь бнуу хэрэглэж үзмээр бна би бол хэн ч биш юм чинь
оноолт таарсан бөхчүүд барилдахгүй байгаач ээ
Тэгэхээр чинь түрүүлчих юм биш үү
Хангай Бол Оюунболд.Бадарч 2 с үхтэлээ айж бга.Хангайг брах хүн энэ 2 с өөр байхгүй.Чавганц царайлаад байхгүй энэ 2 ыг байхгүйд чадвал 1 түрүү авахаа бод
Гүй энэ тэгээд муугаа мэдэхгүй яасан шургуу золиг вэ? Янхнаар хэсэж байгаа жуулчин, наа-лдсан хүүхнийг бушуухан ашиглах гэдэг мунаг эрчүүд шиг. 3 өдөр яваад байхдаа яахав дээ.
Зүрхний шигдээс байхдаа яахав дээ. Тэвэл энэ чинь амиа хорлох гээл ноцолдоод явдын бишүү? Хаашаа юм бэ? Тэрний оронд савны халуун болоод юмуу эсвэл умайн хүзүүний хавдар болчоод хэрэглэсэн гэхгүй дээ. Тэгвэл бараг хэн ч ойлгоно шүү дээ.
Аймгийн төвд эрт илрүүлэгт хамрагдаад "Умайн хүзүүний хавдар" гэж оношлогдсон. Хортой хоргүйг нь мэдэхээр дахиад шинжилгээ өгтөл хот руу явуулна, сарын дараа хариу нь ирнэ гэсэн. Хүлээж байхдаа сэтгэл хямралын байда-лд орчихсон байсан учир ээжийнхээ зөвлөснөөр предизин уусан.
Hangai odoo bolnoo , Sodnom ,B.Batulzii , Anar , Serik , Amarsaihan , Zolboo nar ungutei bh n gartsaagui bn
Энэ мэдээг нийтлэгч нь бөхийн талаар ямар ч мэдлэггүй, хэн нэгэн хатгаачаас сонссоноо буруу зөвгүй бурдаг, хоосон зай дүүргэгч гэдэг нь бүхнээ ил харагдаж байна. Сайн судалж байж, үнэн зөв мэдээлэл түгээж бай. Чадахгүй бол чацга царайлаад ажлаа өгөөд зайл.
Аймгын харцага улсын харцага 2оо ялгачаад эм допин 2оо ялгачаад ийм юм бичээч эргүү гөлөгнүүдээ
Энэ Өсөх баяр гэдэг хүнийг бүртгэж барилдуулж хэрүүлийн гал асаасан ажилтнуудад хариуцлага тооцож мэдээлэх хэрэгтэй. Бадарч энд хутгалдаад Хангайруугаа довтлоод иргэдийн дунд гал ноцоож өөрийн нөхцөл байдлаа хүндрүүлж байх нь илүүц дээ.Өндөр цол хэргэмийнхээ нэр хүндийг гутаахын нэмэр.Гарьд цол том амжилт
Аварга маш зөв бна хэн нэгэнтэй биш допингтой тэмцэх хэрэгтэй
Бадарч ч байна уу Өсөхбаяр ч байна уу Оюунболдсч байна уу хэнэнч байсан яаадийм над наад ид шидтэй допеинг гэдэг хүч тамирын ид шидээс өгч тус болооч Чатаар холбогдох боломж байна уу би барилддаг хүн бишээ жаал тамир тэнхээ аваад ажил амжуулах гэсэн юмаа
Энэ нийтлэлийг бичсэн хүн бөхийн талаар ямар ч ойлголтгүй бөх гэж юу байдгийг ч мэдэхгүй нь мэдэгдэж байна Аймгийн арслан хүн улс аймгийн цотоны барилдаанд 3 давна гэдэг бэлтгэл сайн байгаа гэсэн үг , 3 аас хэтэрсэнгүй ч гэх шиг тэгээд ч Улсын аварга Хангай Өсөхбаярын талаар хэлээгүй . МҮБХ шүүхийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж Өсөхбаярыг барилдах эрхийг сэргээсэн
Өсөхбаяр аа үнэн хэзээд ялдаг юм шүү шантралгүй бэлтгэлээ сайн хийж байгаарай удахгүй зүлэг ногоон дэвжээндээ дахин зодглож олныг баясгаж уран тансаг мэхээрээ олныг шуугиулж явахыг хүсэн ерөөе амжилт