НИЙГЭМ
"Найрамдал" ирэх сараас 10 ээлжээр хүүхэд амрааж, цахимаар захиалга авна

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын 2024 оны хуваарь гарлаа.
Тус хүүхдийн цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 03-08-нд хүлээн авна. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр нь 344,500 төгрөг.
Харин дараагийн ээлжид 7-12 насныхан зургаадугаар сарын 09-16-ны хооронд амрах бөгөөд 476,500 төгрөгийн төлбөр төлөх юм байна. "Найрамдал" цогцолбор энэ зун нийт 10 ээлжээр ажиллана.
Амрах хүүхдүүд www.nairamdal.mn сайтаар нэвтэрч, ээлжээ сонгоод цахимаар баталгаажуулах боломжтой.

Зусланд амарч хөгжлийн хөтөлбөрт оролцож буй хүүхдүүд хувь хүний чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 5 чиглэлийн 40 гаруй төсөлт хөтөлбөрөөс өөрийн сонирхолоор сонгон өөрийн оролцоотой хамрагдана.
“Эко баатрууд” Байгаль танин мэдэхүй, гадаад орчин
- Байгаль миний найз
- Хог-Алт
- Ургамлын хаан
- Тэнгэрийн зааг
- Уяа зангилаа
- Уулын дугуйтай аялал
- Байгаль танин мэдэхүйн явган аялал
- Уулын таг
- Амьдын ертөнц
- 100 жилийн амьдрал
- Байгалийн дуран
”Монголчуудын бахархал” Зан заншил, өв соёл, уламжлал
- Миний нутаг
- Эх хэлний баялаг
- Монгол гэр
- Тоглоом, наадгай
- Төрийн бэлгэдэл
- Морин хуур
- Бие биелэгээ
- Нум сум харвах
- Монгол ахуй
- Ардын урлаг
- Өв тээгчид
”Хамтдаа бүтээцгээе” Амьдрах ухаан, бүтээлч сэтгэлгээ
- Керамик урлал
- Шүрэн урлал
- Утсан зангилаа
- Модон урлал
- Арьсан урлал
- Чулууны инээмсэглэл
- Санхүүгийн боловсрол
- Техник сэтгэлгээ
- Лего-“Шимт боловсрол”
“Би хэн бэ?” Хувь хүний чадвар, хөгжил, оролцоо
- Ой тогтоолт
- Мэдрэмжийн хөгжил
- Сахилга, дэг журам
- Эрүүл мэнд нөхөн үржихүй
- Харилцааны баялаг-хандлагын боловсрол
- Цаг баримтлал
- 5S
- Зөв дадал-Зөв хүүхэд
- Хууль-Бидний амьдралд
“Бид авьяастай” Соёл урлаг, спорт
- Кино боловсрол
- Хэмнэл
- Бүжиг (Чөлөөт, цэнгээнт)
- Найрамдал медиа
- Спорт өрөлт
- Кендама
- Крикет
- Райгби
- Гар бөмбөг
- Сагсан бөмбөг
- Хөл бөмбөг
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
olon ulsiin nertei zuslanruugaa yvdag zamaa zasaachee ichmeer
За
За за за
sain bnu 1-r eeljin deer angiara yvh gesima 4angi yaj angiar ni burtguuldeg ve
Бага насны хүүхэд сурсан зүйл байхгүй учраа олохгүй байдаг юм билээ анги хамт олноороо бол багштайгаа явб�##� зүгээр санагдсан
2r eeljeer yawmar bn