Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Толгой өвдөхгүй” мандат авах Ерөнхийлөгчийн хүмүүс

Нам, эвслүүд сонгуульд оролцохоо дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө илэрхийлж, тодорхой болоод буй. Харин тавдугаар сарын 14-20-ныг дуустал долоо хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана. Энэ хугацаатай холбоотойгоор хэн тойрог авч чадах уу, хэн жагсаалтад багтах вэ гэдэг нь бүрхэг хүмүүс олон бий.

Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан цагаас эхлэн албан ёсоор нэр дэвшигчид болж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх учиртай. Тодорхой болчихсон хэдэн хүмүүс бол

Нэгт, МАН доторх том наймаачид. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан гэхчилэн.

Хоёрт, Ерөнхий сайдын нөмөр доор ажил байдлаараа дархлагдагсад. Ховдын Засаг дарга Э.Болормаа, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо гэх мэт залуу эмэгтэйчүүд.

Гуравт, Ерөнхийлөгчийн нөлөөгөөр “толгой өвдөхгүй” мандатаа авах хүмүүсээр түүний зөвлөхүүд нэрлэгдэж байна.

МАН-аас жагсаалтад хэнийг оруулах, тойрогт хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар шийдэхээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөө ч өндөр хэвээр буйг харж болно.

Ерөнхийлөгчийн хувьд нам дотроо тойрогт өөрийн туслах, зөвлөх, төрсөн дүүгээс эхлээд олон хүн сойж буй.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан

У.Хүрэлсүхийн үед танхимд нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж, улмаар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн танхимд мөн гишүүнээр суусан нэгэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ажлаа өгсөн сайд нарын нэг болох З.Мэндсайхан эдүгээ Ерөнхийлөгчийн албан ёсны статустай найман зөвлөхийн нэгээр томилогдсон.

Өдгөө Говь-Алтай, Ховд, Увс аймагт нэр дэвшихээр горилж буй тул иргэдтэй хийх уулзалтаа эхлүүлээд байгаа юм. Сайд байхдаа Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг хариуцсан. Өдгөө мөн л чухал хөтөлбөрийн нэг “Цагаан алт”-ыг малчдад сурталчлан таниулах ажлыг хийж явна.

Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр

Нэр дэвшихээр найзаасаа тойрог авч, ҮАБЗ-ийн нарийг бичгийн даргын албан тушаалаа оноос өмнө өгчихсөн. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсны дараа эл албан тушаалд томилогдож байсан, дотны найз нь. Өдгөө Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхийн статусаас Төвийн бүс буюу Сэлэнгэ, Дархан, Төв аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй.

2020 оны УИХ-ын сонгуульд ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас үүдэж хариуцлагаа хүлээн өнжсөн. Гэвч авсан зээлээрээ фермерийн аж ахуй эрхэлсэн хэвээр байгаа гэдгээ олон нийтэд нээлттэй хэлдэг. Өмнө нь 2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд сонгогдож, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд хийж байв.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын хүү Лүндэг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажилладаг.

С.Лүндэгийн хувьд, 2012-2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирээд 2006-2010 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажилласан. 2010-2011 онд Монгол Ардын намын даргын тус, 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх ажиллаж байсан.

Товчхондоо У.Хүрэлсүхийг Шадар сайд байхаас нь хамт ажилласан. Улстөр, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд чамгүй олон жил ажилласан намтартай аж. Төв, Дархан, Сэлэнгийн бүсэд өрсөлдөх чигтэй байна.

Эрүүл мэндийн зөвлөх Т.Мөнхсайхан

У.Хүрэлсүхийн танхимд Эрүүл мэндийн сайдаар нь ажиллаж байгаад хамт огцорсон. Түүнийг УИХ-ын  гишүүн болох тохироотойгоор сайдын албаа өгсөн гэж яригдаж байлаа. Өдгөө Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөхөөр ажилладаг Т.Мөнхсайхан Хан-уул дүүрэгт нэр дэвшихээр идэвхийлэн ажиллаж буй.

Сонгуульд нэр дэвших бэлтгэлээ мөн л эртнээс эхэлж, өөрийн гэр бүлийн эзэмшлийн "Хүчит шонхор" захын түрээсийг бэлэн мөнгөөр төлөхийг түрээслэгчдэдээ үүрэгдсэн |линк| байдаг. Хөшигний ард хэт бийлэг байдлынх нь мөнгөн эх үүсвэр байнга эргэлзээ дагуулдаг Т.Мөнхсайхан пи-араа идэвхжүүлсээр байна.

Эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай. Баянхонгор аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж удаан хугацаанд явсан. Хөхөө өвлөөр Баянхонгорт очиж мотоциклийн хонжвортой сугалаа |линк| тарааж шуугиулж байгаад ирж байв.

МАН-д элсээд удаагүй, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдоод удаагүй байхдаа л тойргоо усалж эхэлсэн. Өдгөө тойрог томорсон учраас Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт нэр дэвшихээр болж буй.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр. АН-ын угшилтай ч, өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг түших болсон. 2012 онд Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр яригдаж байсан, АН-ын үед МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан хувьдаа телевиз, вэб сайттай.

Мөн төрсөн дүү У.Отгонбаяр, найз нараасаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарыг, хэвлэлийн төлөөлөгч, зөвлөх Ө.Золбаяр зэрэг хүмүүсээ сойж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр нь Зүүн бүсэд дэвшихээр ажиллаж буй бөгөөд өөртэйгөө өрсөлдөж мэдэх Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг эртнээс шалгуулах, дэвших боломжгүй байдалд оруулах далд нөлөөллийг ч үзүүлсэн байдаг. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийг удирддаг нэгэн юм.

Эдгээр хүмүүст яаж тойрог авах вэ гэдэг толгой өвтгөсөн зовлон алга. Харин яаж танигдах вэ гэдэг л асуудал бий.

 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүкийн хэдэн тэнэг нь тэгээд манай МАН-д нэмэр болохоосоо нэрмээс болноо. Даваабаяр гэж өөрөө ямар ч баялаг бүтээдэггүй байж ичихгүй дэмий донго соод л явдаг гар бол Зика вирусын гар хөл гэх мэт...
Монголчууд дарга сайдад гарамгай долигонуур учраас Батцэцэг,Сайханбаяр, Мэндсайхан нар л сонгогдох нигууртай !

Зочин
Зочин

Оюук, Зандка, Амарбаясгалан, Хүүк, Нямбаа нар энэ хэдэн эрхийн балай тэнэгүүдээ жагсаагаад оруулж ирвэл нь МАН-г дугуйлахгүй л байх хэрэгтэй

Yag tiim ee
Yag tiim ee
Reply to  Зочин

sanal neg shuu. Mahnii chenj bol hereggui. Mungu zavshih,ugaah, gadaad dotoodiin sain sanaat humuusiin handiviin maskiig hurtel 20000 t-uur shahsan geed kovidiin ueiin tailagng gargah yum bol 30 jiliin idee beer gegchees neg ih dutahgui buzar bulai mungutei holbootoi asuudald Ih ovsgootoi ch erh medeld shunasan shunal ni nudiig ni soholchihdog baihaa.kkk. Heev neg ichihgui mergejildee hairtai,tsagaan halaadnaas saldaggui erunhiilugchiin zuvluhiin zeregtsee mergejildee durtai bolohoor hagalgaa hiideg gene ee. Hediidee Yaasan uguumur uruvch,tusch,setgeltei bolchiv doo.kkk bolidoo. Gahailtai. Mungu uuraglagch ni mahnii chenj ehleed hatan eejiin uutaar damjaad huukt hurdeg geh yum bilee. Urd dund ni Huuk munguur gachigdahgui songuuli yalalt baiguulj erunhii saidiin suudlaa batatganguutaa baritsaa ahiulj erukd sanaarhah tavchigtaio eej ih tus bolov bololtoi olnii yaria baidag yum bilee. Mani met ni yu medehev dee. Odoohondoo 2 chih maani gaigui bolohoor tumnii del sul yariag sonschih l yum.Klnii dund chihee daraad suultai ch bish.kkk.

Зочин
Зочин

Манайхаас өөр эрүүл нийгэмд бол зөвхөн үүнийхээ төлөө Ерөнхийлөгч шууд огцрох ёстой!!!

Зочин
Зочин

Хүүкийн хүмүүсээс сонгогдох этгээд алга даа.

Зочин
Зочин

mahnii chenjee l hiiildeee monhsaiahn enhbayr bolidoooo

Зочин
Зочин
Reply to  Зочин

энэ тэнэг шивэртэй түрүүч өөрийн бөгс долоогч нараа суулгаж Үндсэн хууль өөрчилж дахин 6 жил буг болох санаархалтайг түэн мэдэж байх нь зөв шүү. Одоо энэ новшоос яаж салах вэ гэж байхад дахин 6 жил новшруулах нь монгол түмэнд халгаатайдаа. явж ирсэн мөр нь цэвэр биш амьтан шүүдээ

Зочин
Зочин

battsetseg bolidoooo

Зочин
Зочин

БЗС-аас зээл авсан сданууд ч байна.

Зочин
Зочин

Үнэээн

Зочин
Зочин

МАН ын топ гэх өлөн хулгайчууд уу. Хулгайчууд нь даам болсон улс Монголоос өөр

Зочин
Зочин

Хүрэлсүхийг өөрийг нь зайлуулах хэрэгтэй.

Го Фү Лянь
Го Фү Лянь

Хүрэлсүхийн хошногоддог баньди нар мандат авах нь ойлгомжтой. Хүрэлсүхийн хар боовыг яаж хөхөхөөс шалтгаална.

Нямдoрж
Нямдoрж

Таньдаг хүмүүст санал бүү өгөөрэй

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Нямдoрж

Хэн ч мэдэхгүй шинэ хүмүүс байна . Дээрээс нь Ж.Энхбаяр гээд ЖДҮХсгийн хулгайч байна .Хулгайч бол хулгайчаараа дуусдаг .

Го Фү Лянь
Го Фү Лянь

Данхыг бас хир зэрэг хоонжогодохоос шалтгаална.

Зочин
Зочин

Ж. ЭНХБАЯРЫГ ДЭМЖДЭГ ДЭМЖСЭЭР Ч БАЙХ БОЛНО ИЙМ Л ЗАЛУУС ТӨРД УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ . ХАРИН ТОГТМОЛЫН ХҮҮ МӨНХСАЙХАН ХҮН АМЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙН МАНААНДАА АЖИЛЛАХ НЬ ЗҮЙД НИЙЦЭХ БАЙХ ООО. ТҮҮНЭЭС ЭНЭ ХҮН ТӨРД ГАРЧ ХЭРЭГГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. САЙН ЭМЧ САЛБАРТАА Л БАЙСАН НЬ ДЭЭР

Зочин
Зочин

Ж. ЭНХБАЯРЫГ ЖҮД-ийн ХУЛГАЙЧ ЭНЭ ТЭР ГЭЖ СОЛИОРОХОО БОЛЬЦГОО Ж. ЭНХБАЯР Ч ЦАГАА ТУЛАХААР ХУВЬ ХҮН ШҮҮ АМЬДРАХ ЭРХТЭЙ ТЭГЭЭД ЭНЭ ЗАЛУУ ЭХ ОРОН ДОО ИХИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА. ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД МИНЬ БҮГДЭЭРЭЭ ЭВТЭЙ БАЙГААД ЭНХЭД МӨНХӨД САЙХАН АМЬДАРЦГААЯ Л ДАА

Зочин
Зочин

Импичмент

ЗОЧИН
ЗОЧИН

энэ Батцэцэг гэдэг авгай МАНд шургалаад 10 жил л болж байгаа байх даа. Анх Солонгосд Хүрэлсүхтэй ХАМТ явж казино тоглоод маш дотноссон гэдэг, Одоо тэгээд тэтгэвэрт гарах дөхсөн байдаг. Аймаар.. Маших зальтай, шуналтай авгай гэсэн. Ийм маягаар төр лүү ороод, хажуудаа тэтгэврийн насны гайгүй шигр боловсролтой хүмүүсийг суулгаад гэмгүй амтиан шиг аашиглах байхдаа. Үнэхээр аймаар. Энэ ам ЖЕНКО той хамтарч ажилладаг, Таван толгойн бас нэг гол идэж уугч, БСЗ ийг хуу хамсан авгай гэж байгаа. ИЙМ ЗАЛЬТ ЭТГЭЭДҮҮДЭЭС мОНГОЛЫН ТӨР ХОЛ БАЙМААР БАЙНА ДАА. Х.БАТТУЛГА, АНУ ЭЛЧИН Ө БАТБАЯР ДҮҮ НАРТАЙ НЬ ХАМТ ШОРОНД ХИЙВАЛ ТААРНА.

Холбоотой мэдээ

Back to top button