Top StoriesУЛС ТӨР

Т.Мөнхсайханы сонгуулийн зардлыг босгохоор эгчийнх нь "Хүчит шонхор" зах түрээсээ ₮2 саяар нэмсэн үү

"Хүчит шонхор" зах махны худалдаа эрхлэгчдийнхээ түрээсийн төлбөрийг нэмжээ. Тодруулбал, анх нэг сарын түрээсийг 288 мянган төгрөгөөр гэрээлсэн байна. Үүний дараа төлбөрөө 362 мянгаар нэмж, 650 мянган болгожээ.

Ингэхдээ түрээслэгчдээс сар бүрийн түрээс болох энэхүү мөнгийг дансаар биш бэлнээр авдаг болсон тухай эх сурвалж хэлж байна. Мөн заавал 20 мянгатын дэвсгэртээр төлөх шаардлагыг тавьдаг гэх.

-"Хүчит шонхор" зах сарын 650 мянга байсан түрээсээ 2.7 сая төгрөг болгож нэмсэн-

Эх сурвалж хэлэхдээ, "Хүчит шонхор" захад махны худалдаа эрхлэгчдийн түрээсийг гэнэт ихээр нэмсэн. Анх сарын түрээс 250 мянгаар гэж гэрээлсэн боловч 650 мянга болж албан бусаар нэмэгдсэн. Албан бусаар гэдэг нь гэрээгээ энэ дүнгээр шинэчлээгүй. Түрээслэгчдийн гар дээр хуучин гэрээ л бий. Тодруулбал 650,000 болгож нэмэхдээ шууд л тулгасан. Ингээд зогсохгүй сар бүр төлөх энэ түрээсээ дансаар биш бэлнээр тэр дундаа 20 мянгатын дэвсгэртээр өгдөг байхыг шаарддаг.

Саяхан "Хүчит шонхор" зах түрээсийн төлбөрөө 2,050,000 төгрөгөөр нэмж, 2.7 сая болгосон. Үүний шалтгааныг асуухад хандив хэмээн тайлбарлахаас өөрөөр яг юунд зарцуулахаа хэлээгүй. Бид үүнийг нэг л удаагийнх биш гэдэгт итгэхгүй байна. Учир нь есдүгээр сард гурил, будааны лангуу түрээсэлдэг иргэдийн түрээсийн төлбөр 1.5 сая байсныг мөн л хандив, нэг удаагийнх нэрээр 5 сая болгоод буцааж өөрчлөөгүй. Иймд үүнтэй адил нөхцөл байдал үүснэ л гэж харж байна. Одоо өгөхийг шаардаж буй энэ 2.5 сая төгрөгийг өгөхгүй эсэргүүцвэл хөргөгчөө аваад зайл гэдэг л үгийг хэлж байна" гэлээ.

-Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы төрсөн эгч Т.Сайнхүү энэ захын эзэн. Түүнийг дүүгийнхээ 2024 оны сонгуульд нэр дэвших мөнгийг босгохоор түрээсээ нэмсэн гэгдэж буй-

Мөн цаашлаад "Угтаа бол эндхийн халаалт байхгүй. Мөн махны хөргөгч ч ажилладаггүй, тогийг нь тасалсан. Халаалтаа өгөхийг шаардахаар хөргөгчин дэх мах чинь гэсчихнэ гэж тайлбарладаг.

Энд нийт 55 хөргөгч бий. Нэг хөргөгчийг ганцаараа түрээсэлдэг бол 2.7 сая, 2-3-уулаа бол хүн нэг бүр 1.8 сая төгрөгийг энэ сарын 25-ны дотор өгөхийг шаардсан.

Бидний сонссоноор энэ нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы 2024 оны сонгуулийн мөнгийг босгох ажилд зориулсан хандив гэсэн. Учир нь энэ захыг түүний төрсөн эгч Т.Сайнхүү эзэмшдэг. Тиймээс 2024 онд дүүгээ Увсаас нэр дэвшихэд тухайн зардалд нь хадивлана гэдэг яриа бий" хэмээсэн юм.

-Түрээслэгчдээ суухыг хориглож сандлыг нь хурааж авсан-

Ингээд зогсохгүй сар бүр хог, тогны мөнгө гэж тус бүр 150 мянган төгрөг авдаг. Мөн түрээслэгчдийг бүтэн өдрийн турш суухыг нь хориглож сандлуудыг хурааж авсан. Хэрэв суух бол өөрсдийнх нь зарж буй сандлыг 70 гаруй мянган төгрөгөөр худалдаж аваад сууж болно. Бусдаар суухыг зөвшөөрөхгүй торгоно гэдэг.

Дараагийн нэг асуудал бол "Хүчит шонхор" зах 20 сая төгрөгөөр торгуулахдаа энэ мөнгийг түрээслэгчдэдээ хувааж хүн нэг бүрээс 100 мянган төгрөг бэлнээр татсан. Ингэхдээ мөн л 20 мянгатын дэвсгэрт байх шаардлага тавьсан зэргээр мэдээлэл өглөө.

Иймд бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс "Хүчит шонхор" захын олон нийттэй харилцах албаны дарга н.Одонцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Бид түрээсээ 2.7 сая болгож нэмсэн асуудал байхгүй, тийм боломжгүй-

Тэрбээр, "Бид үүн дээр дурдагдаж байгаа шиг өндөр үнээр түрээсээ нэмээгүй. Өмнө нь бид 2010 онд түрээсээ нэмсэн. Энэ үед дахиад 10 жилийн хугацаанд түрээсээ нэмэхгүй гэж түрээслэгчдэдээ амлаж байсан. Түүнээс хойш одоо 13 жил өнгөрч байна.

Манай түрээс сарын 865 мянгаас 900 мянган төгрөг байсан. Одоо 1.1 сая төгрөг л болж байгаа. Гомдол гаргагчийн хэлж байгаа шиг 2.7 сая болгож нэмсэн асуудал байхгүй. Харин түрээсээ нэмэхэд тодорхой хэдэн шалтгаан нөлөөлсөн.

Мөн бид шугамын асуудлаа шийдэх гэж байгаа. Бусдаар бол хэн нэгний сонгуулийн мөнгийг босгох гээд эсвэл хандивлах гээд байгаа зүйл огт байхгүй. Үүнийг төвийн шугамтай холбох ажилд л зарцуулна. Нөгөө талаас түрээсээ нэмэхгүй байж болно. Хэрэв тийм бол түрээслэгчээ 10, 20 жилийн өмнөх шиг үнээр махаа, ногоогоо зар гэдэг шаардлагыг хэлсэн. Энэ угаас боломжгүй шүү дээ. Бүх юмны үнэ ямар байгаа билээ.

-Түрээсээ дансаар авахаар чирэгдэл үүсэж, давхар ажил болдог учраас бэлнээр авдаг. 20 мянгатын дэвсгэртээр авбал тоолоход хялбар болдог-

Түрээсээ дансаар авдаггүй шалтгаан бол түрээслэгчид төлбөрөө хийхгүй удааширдагтай холбоотой. Бид дансны хуулгаа аваад хийгээгүй хүмүүсээ олоод дахиад уулзаад явах нь цаг хугацааны хувьд сунжирдаг. Тиймээс бэлнээр гэж шаардлага тавьдаг. Гэсэн ч бид лангуу бүр дээр баримт шивдэг, баримт нь манай санхүүд бий. Яагаад заавал 20 мянгатын дэвсгэртээр авдаг тухайд бол тэр их мөнгийг тоолоход цаг хугацаа мөн л их ордог. Тиймээс бүхэл дэвсгэрт тэр дундаа 20 мянгатынх гэж онцолдог. Үүнд буруу зүйл байхгүй гэж бодож байна.

Суухыг хориглосон гэдэг үнэн. Гэхдээ манайхаас сандал ав гэж тулгаагүй. Бид сандал зардаггүй. Суухыг хориглосон тухайд энэ бол үйлчилгээний байгууллага. Бусад дэлгүүр үйлчилгээний байгууллагад мөрддөг журам мөрдөгдөх л учиртай. Үйлчилж байгаа нэрээр утсаа оролдоод, хоорондоо хов яриад сууж байх зохимжгүй. Иргэдэд үйлчилгээгээ үзүүлэх л ёстой. Иймээс гурван хүний дунд нэг сандал байхаар тооцоолсон. Энд настай болон хүндэтгэх шалтгаантай хүнээ суулгах, эсвэл ээлжлээд сууж болно.

-Халаалтгүй гэдэг худал. Манай захын шал доорооосоо халдаг болж шинэчлэгдсэн-

Харин халаалтгүй гэдэг бол худал. Олон эмэгтэй хүн ажилладаг учир доороосоо дулаан байг гээд халдаг шалтай болгосон. Манай шал одоо доороосоо халдаг. Гурил будааны лангууны түрээсийг нэмж 5 сая болгосон гэдэг мөн л худал. Энэ бол эгдүүцмээр цэвэр гүтгэлэг байна. Ийм байх ямар ч боломжгүй. Хуулиар бидэнд ийм эрх ч байхгүй. Гэсэн ч ингээд нэмчихсэн бол энэ хүмүүс хоёр өдөр битгий хэл хоёр цаг ч чимээгүй байж чадахгүй шүү дээ.

Харин 20 сая төгрөгийн торгуулиа төлөхдөө түрээслэгчдээс 100 мянган төгрөг авсан гэдэг нь үнэн. ШӨХТГ-аас буюу эдгээр хүмүүс зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэсэн зэрэгт үндэслэж тус торгуулийг тогтоосон тул өөрсдөөр нь төлүүлэх нь зөв гэж харсан юм. Ингэхдээ түрээслэгчдэдээ ч хэлсэн. Ер нь бид аливаа шийдвэрээ түрээслэгчидтэйгээ нэгдэж хуралдаад шийддэг. Сая түрээсээ нэмсэн процесс ч энэ дагуу болсон. Бидэнд тэр үеийн бичлэг, зураг гэх мэт баримтууд бүгд бий" гэлээ.

Т.Мөнхсайхан: Энэ мэдээллийг анх удаа л сонсож байна

Харин бид энэ асуудлаар Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайханаас тодруулахад, "Би анх удаа өөрөөс чинь л сонсож байна. Сонгуульд нэр дэвшихийн тулд ийм зүйл хийж байгаа гэдэг ч мөн адил. Тодорхой мэдээлэл өгөх хүнтэй нь холбож өгье" гэдгээс өөр тайлбар хэлсэнгүй.

Дээрх мэдээллүүдээс буюу асуудлын хоёр талын байр суурийг харахад баталгаатай мэдээлэл тун цөөн байна. Учир нь иш үндэс болохуйц албан бичиг, баримтыг аль аль нь өгсөнгүй гэж ойлгож болно. Бидэнд мэдэгдэж буйгаар анх 288 мянган төгрөгөөр гэрээлсэн гэдэг л баримттай. Бусдаар сүүлд нэмсэн, одоо нэмэгдсэн гэх дүнгүүдээр албан гэрээ огт хийгээгүй мөн түүнийг түрээслэгчид нь зөвшөөрөөд мөнгөө бэлнээр төлдөг гэх асуудал сонирхол татаж буй. Мөн хоёр тал яагаад эсрэг тэсрэг байр суурь илэрхийлэх болов гэдэг хэн хэн нь эрх ашгийн зөрчилтэй гэж хардахаар байгаа юм.

"Хүчит шонхор" захыг эзэмшдэг, холбоо хамаарал бүхий хүмүүс

"Хүчит Шонхор" захыг Тогтмолын Сайнхүү гэж эмэгтэй хариуцан ажиллуулдаг. Тодруулбал "Хүчит шонхор" ХХК-ийн хувьцааг Б.Тогтмол, охин Т.Сайнхүүгийн хамт эзэмшдэг бөгөөд Т.Сайнхүү нь эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байдаг.

Мөн "Дэнжийн мянга"-ын босс гэгддэг Бат-Өлзийн Тогтмол нь "Тэнгэрийн Шонхор" ХХК-ийг өөрийн хүү Тогтмолын Мөнхсайханы хамт эзэмшдэг. Үүнээс харвал Т.Сайнхүү, Т.Мөнхсайхан нар төрсөн эгч дүүс. Товчхондоо энэ бизнес Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайханы гэр бүлийнхнийх. Харин тус компанийн гүйцэтгэх захирлаар Цоодолын Уянга гэх эмэгтэй бүртгэлтэй байна. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд "гадаад худалдаа" гэж заажээ.

"Хүчит шонхор"-ын эзэн Т.Сайнхүү нь үүнээс гадна

  • Ханшонхор ХХК
  • Балхэ Монголиа ХХК
  • Кэйбридж ХХК
  • СОС кредит ХХК зэрэг дөрвөн компанийг 100 хувь эзэмшдэг.

Мөн Б.Тогтмолын хүү Т.Батмөнх Нийгмийн даатгалын ерөнхий  газрын дэд  даргаар ажилладаг бөгөөд нэр дээрээ дараах 15 компанийг эзэмшиж байна.

  • Зөв бүхнийг дэмжинэ сан
  • Хаан тэрэлж ХХК
  • Сүлд шонхор ХХК
  • ТНГРИ инвест ХХК
  • ТНГРИ трейдинг ХХК /Тоди, өд ариун цэврийн цаас, хүүхдийн живх/
  • Чингис корпорэйшн ХХК
  • Бат мөнх констракшн ХХК
  • Баргилт орд ХХК
  • Арцат вилла ХХК
  • ОНЖИМ ХХК
  • Ланчумад ХХК
  • Ивээл инвест ББСБ
  • Тойванамдүү чинео ХХК
  • Сүлд шонхор инвестмент
  • Юу Би Эф ХХК
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
70 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-24 08:11

Татвараас төлөхөөс �######�схийх арга нь түрээс төлбөр бэлэн авах орлогоо нуух өөр ямар ч ш�##�тгаан байхгүй.

Зочин
Зочин
2023-11-25 09:29
Reply to  Зочин

Орлого бэлнээр авдаг нь орлогоо нуух ш�##�тгаан , бас их түрээсээ нуух ч ш�##�тгаан.

Зочин
Зочин
2023-11-25 09:27
Reply to  Зочин

Хэрэв нэмсэн нь үнэн бол шулаачид юм.Бас санд�##� сууд�##� өгдөггүй бол дарангуйлагчид юм .хэдийн ашиг олно гэж сард 2 сая төгрөг төлөх юм.үнэн бол хага үсрэнээ.

Maшq
Maшq
2023-11-24 08:19

Шун�##� чинь шулам бно до

Зочин
Зочин
2023-11-24 08:33

Ерөнхийлөгчийн зөвлөх бх нь гэр бүлээрээ хууль дүрэмгүй ажиллах боломжтой сайхан юмаа гэхдээ шун�##�д хязгаар гэж байдаг байлгүй дээ

Зочин
Зочин
2023-11-24 08:50

ERguu eronhiilogchiin erguu zovloh, taarsan ch ym boldoo

Зочин
Зочин
2023-11-24 09:18

ТОГТМОЛ ГЭДЭГ ХҮН
АНХ ХОГ
ТЭЭВРИЙН ЖОЛООЧ БАЙЛАА ДАА
ХҮЧИТ ШОНХРЫГ
БАЙГУУЛЖ МАНДСАН ДАА

хүннү
хүннү
2023-11-25 06:22
Reply to  Зочин

Мандсан л бол сайн байна. Өмнө нь юу хий байсан нь огт хамаагүй.

Аагаагхх
Аагаагхх
2023-11-25 01:12
Reply to  Зочин

Хог ч бишээ

УБ хот иргэн
УБ хот иргэн
2023-11-24 09:29

Шун�##� ихэдвэл шулам болноо гэж үнэн л юм байна даа. Яаж шингэдэг юм бол доо. Ээ Бурхан минь

Зочин
Зочин
2023-11-24 10:04

их хурлын гишүүний мөнгийг босгох гэж лангуу түрээслэгч нэртэй ченжүүдээс түрээсийн төлбөр нэмж авна ченжүүдийн шун�##� хэзээч илүү мөнгө хүнд өгдөггүй улс түрээсийн төлбөрөө бараан дээрээ нэмээл олчино харин ажилчин анги ард түмэн л эцэст нь тэр түрээсийг нь х�##�ааснаасаа төлнө. МАН гаруудаа МАНгасуудаа

Зочин
Зочин
2023-11-24 10:56

Тогтмол гэгч жолооч байгаад баяжсан хужаа өвөрмонгол

хүннү
хүннү
2023-11-25 06:28
Reply to  Зочин

за бүр хужаа, өвөр монгол бодгож эхэллээ. Ер нь хужаа байлаа гээд яадаг юм? өвөр монгол байлаа гээд яадаг юм? Харинч тэд ухаантайдаа хөгжиж байна. Гэтэл бид сөнөж байгаа биз дээ? ар х�##�х аа!!!

Халх
Халх
2023-11-25 10:21
Reply to  хүннү

Хужаа учраас ийм рецидив гэмт хэрэгтнүүд шиг хязгааргүй шун�##�тай байгаа юм. Хөгжиж байгаа нь хятад улсын иргэд, тэднийг хужаа буюу цагаач хятадууд гэж нэрлэпдэггүй болно

Зочин
Зочин
2023-11-24 11:05

Махны үнэ нэмэгдэх нь ээ

Зочин
Зочин
2023-11-24 11:28

Хүрэлсүхын суганы бөөс хуурснууд яагаад заав�##� сонгуульд орох ёстой гэж вэ энэ Мөнхсайхан чинь �##�ь хэдийн нэр хүндээ �##�дсан нохойшдээ

Иргэн
Иргэн
2023-11-24 11:29

13 жил болоод түрээсээ нэмсэн нь юу нь буруу юм,махны үнээ тэнгэрт хадааж зардаг бж.

Зочин
Зочин
2023-11-28 01:40
Reply to  Иргэн

Jil bolgon l nemj bndag

Иргэн
Иргэн
2023-11-24 11:32

Жолооч бсан хүн ,хувьдаа захтай болсон нь юу нь буруу юм. Боломж гарв�##� хүн болгон хөрөнгөтэй болохыг хүснэ шт. Хогийн атаархуу юмнууд нийтээрээ улных бх санаатай юм бх даа. Мөнхсайханыг эмч бхад л энэ зах ажилладаг бсан биз дээ.

Зочин
Зочин
2023-11-24 11:45

Өөрийнхөө хувийн өмчийн түрээсийг нэмэхэд тэнд ажилладаг хүмүүс яагаад дургүйцээд байгаа вэ? Түрээсийг нь төлөх хүмүүс ажиллаад, төлөхгүй гэсэн нь гараад зах зээлийн зарчим бус уу?  Сенсаацлах, бу�####�ар өрөвдүүлэх зүйл биш ээ.

Зочин
Зочин
2023-11-24 11:57

ЭНЭ БОЛ ҮНЭХЭЭР ЛАЛАРЫН ДАРАМТТАЙ ГАЗАР ШҮҮ МОНГОЛЧУУДАА ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ШИГ ИНГЭЖ ХУДЛАА ХУЦАЖ БОЛДОГ ЮМ УУ? МАХНЫ ҮНИЙГ ЗҮГЭЭР БИД ХӨӨРӨГДӨГГҮЙ ӨГЛӨӨ БОЛГОН Л ҮХЭР ХОНЬ АДУУГАА ТЭДЭЭР ЗАРААРАЙ ХЭЛСНЭЭР ЗАРАХГҮЙ БОЛ .... ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ МАНАЙ ЧЕНЖҮҮД Ч ДЭН ДУН ҮХЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ХӨӨРӨГДӨНӨ ЯДАЖ БАЙХАД ДАРАМТЛУУЛСААРААН БАЙГААД МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ БОЛЛОО ЭНЭ ЗАХЫГ ЕР НЬ ХААГААД НИЙСЛЭЛ РҮҮ ОРДОГ ГАРДАГ ЗАМЫГ НЬ ТОСООД МАХНЫ ТӨВЛӨРСӨН ХУДАЛДААГ ЭХЛҮҮЛЭХ НЬ ЗӨВ ТЭГВЭЛ ЧЕНЖҮҮД ТУРААД ҮХЭХГҮЙН ТУЛД ЗАЛУУХАН НЬ ЭНЭ ТЭНД ХОЁР ХӨЛӨӨ ГОЗОЙЛГОЖ ОРИЛЖ ХЭВТЭЭД Ч БОЛТГОНОО АМЬДРИЙШТ МОНГОЛНУУДАА ЭНЭ ЗАХЫГ ХААЖ ТОГТМОЛ ГЭДЭГ ХОГНЫ ТЭРЭГНИЙ ЖОЛООЧИЙГ ГЭР БҮЛТЭЙ НЬ БАЙРАНД БУЦААЖ ТАВЬЯ ХОГНЫ МАШИНЫ ЖОЛООЧ АРАЙ Л ЦОЙЛЧИХЛОО

хүннү
хүннү
2023-11-25 06:36
Reply to  Зочин

Чамайг хэн тэнд ажил гэсэн юм? Чи эндээс холдвод гуйлагачин болно гэдгээ мэдээд байгаа юм бишүү? худлаа цамнах хэрэггүй. Дуугай л махаа зар.

Аагаагхх
Аагаагхх
2023-11-25 01:15
Reply to  Зочин

Д1000.с л холдчооч

Зочин
Зочин
2023-11-24 13:51
Reply to  Зочин

Наанаа ажиллахаа больчих, ингэж бухимдахаа болино.

Zochin
Zochin
2023-11-24 13:58

Hogiin mashin baridag hulgaich, luivarchin bsan.

Зочин
Зочин
2023-11-24 17:31

Түрээсээ зах зээлийн ханшаар нэмсэн юм байна. Тэр орлогоороо засвар үйлчилгээндээ зарцуулсан байна шүү дээ. Ш�##�ны дула�##�га хийсэн байна. Хашаа зам зассан байна. Ер нь аж ахуй эрхлэхэд зард�##� их гардаг шүү.
Манайхан хүчит шонхроос л махаа авдаг шүү дээ. Би сарын өмнө х/шонхроос хонины мах авсан. Энд үйлчлүүлдэг, сэтгэл ханг�##�уун байдаг.

shaa badmaa
shaa badmaa
2023-11-24 21:12
Reply to  Зочин

za shaa l daa 600.0 s 1800.0 bolgoson ni tegeed zah zeeliin hansh uu? Hudlaa hamaaraltai p###aa doo chi

Ард түмэн
Ард түмэн
2023-11-24 19:31

Татвараас л �######�схийж бгаа хэрэгшдээ

Зочин
Зочин
2023-11-24 19:41

arai shv de ene shonhor zah

Т.МӨНХСАЙХАН
Т.МӨНХСАЙХАН
2023-11-24 21:01

НЭМЭХГҮЙ ТЭГЭЭД БИ ЯАЖ УИХГ БОЛЖ УУЖ ИДЭХ ЮМ!

Зочин
Зочин
2023-11-24 21:27

Мах хүнсний үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Мөнгө түрээсээ бэлэнээр авдаг нь татвараас нуугдах ш�##�тгаан бас түрээсийн т�##�бөрийн баримт өгөхгүй нотолгоогүй болгож байгаагийн шинж

Зочин
Зочин
2023-11-24 21:30

Бэлэн мөнгө авдаг чинь татвараас �######�с хийж байгаа үйлдэл юм. Ш�##�гах хэрэгтэй 2.7 сая гэж эзэнтэй мэдээлэл байх ёстой. Шун�##�ыг дагаж үнийн хөөрөгдөл үүсэх аюултайг холбогдох байгууллагууд нь анхаарах бизээ

Зочин
Зочин
2023-11-24 21:30

Үнэн шүү дээ эхнээсээ түрээсээ бэлэнээр аваад эхэлсэн 1.800-2.700 авч байна төлбөрийн баримт өгөхгүй байна

зочин
зочин
2023-11-24 21:31

түрээсээ 2.7 сая болгож нэмсэн нь үнэн ш дээ. Ярилцаж зөвлөөд шийдвэр гаргадаг гэдэг бол ёстой худлаа шүү шцуд орж ирээд л ингэхэр болсон мөнгө хура�##�га гэдэг. Бас тэр ш�##�ны х�##�а�##�т хөргөгчний тог бол үнэхээр худлаа шүү. Яахав байдаг нь үнэн гэхдээ өвлийн хүйтэнд ш�##�ны х�##�а�##�таа з�##�гадаггүй. Хөргөгч өвөл зунгүй л тоггүй байдаг. Зүгээр лангуу хэлбэрээр л ашигладаг ш дээ. Бас саяхан бүх махны худ�##�даачдын хөргөгч зүгээр ажиллаж байхад шинэчилнэ гээд бас мөнгө хурааж бүх хөргөгч сольсон. Ажилдаггүй хөргөгч хичнэн шинэ байгаад яахав дээ….

Зочин
Зочин
2023-11-24 22:06

Энэ шун�##�тнууд түрээсээ нэмэхээр бидний карманаас л суйлах хэрэг гарна даа. Шун�##� нь үнэхээр дийлдэхгүй зэрлэг капит�##�изм мөн дөө. Ийм ядуу жижиг оронд энэ зэрлэг капит�##�изм чинь яг сөхрүүлж байна шүү МАН чидаа.

Зочин
Зочин
2023-11-24 22:33

sainxvv bol ulaan luiwarchin xeden tvreeslegch naraasaa bainga tataas awdagshdee

Хүү
Хүү
2023-11-24 23:04

Яармагийг тэр аяар бужигнуулж бгаа тасарцан баян хмс. Бас татвараас нуугдана аа?

Maшq
Maшq
2023-11-24 23:25

Энэ шун�##� чинь шулам болдог юм да

Спорт
Спорт
2023-11-25 00:57

Хогийн хулгайч шүү ЕТГ дотор хамгийн ажлаа хийдгүй мэддгүй м�##� бол я�##�т ч гүй энэ нөхөр

хүннү
хүннү
2023-11-25 06:18

Таксин жолооч Тогтмол гэдэг хүнийг таних юм. Таних танихдаа бүр сайн танина. Миний аавын найз нь, нөхөрсөг өндөр туранхай ах байсан. Такси баазд хөдөө үылчилгээгд явдаг хэдхэн 69 такси байлаа. Би мөн ч одон удаа хамт явж байлаа. Биндэр, Батширээтийхэний хот хөдөө явдаг ганц унаа нь энэ 69-үүд. Тэр үед бусад аймаг сумыхан таксигаар үйлчилүүлж мэддэгүй байсан үе л дээ. 1960-1990-ээд он. Аав нь сайн хүн тиймээс үр хүүхдүүд нь аав шигээ мундаг хүмүүс байх гэж итгэж байна. За яахав дээ хүнийг �##�ь болох харлуулах, өрсөлдөгчөө намнах шилдэг арга нь сэтгүүлч хөлсөлж сайн, муу юм бичүүлдэг болоод удлаа шүү дээ. Энэ нь бидэнд маш танил технологи болсон. Одоогийн Хүчит шонхорын орлнд дээр үед 38-р бааз байсан. Түүнтэй такси баазын бүх 69-үүдийг нэгтгэсэн. Дараа нь хувьчилсан. Тогтмол гэдэг хүн хувьчл�##�аар авч тохижуулаад “хүнсний зах” гэдэг юмыг бий болгосон. Түрээсээ нэмэх нь зөв ченжүүд м�##�чидаас 8000-аар авдаг махаа 19000 болтол нь өсгөдөг биз дээ? Тэд амандаа орсон үнээ хэлж болдог, тэднийг үйл ажилгаа явуулах бололцоог нь бүрдүүлж өгсөн ААН түрээсээ нэмж болдоггүй юм уу? Үнэгүй газар мах зарах гээд байгаа юм бол хотын захад гар. Хотруу орох, гархад самар жимс зардаг хүмүүс шиг махаа уутанд хийгээд “мах аваарай”, “з�##�уу үхрийн мах шүү”, “хэнтий, дорнод, сүхбаатарын мах шүү” гээд хашгараад зогсоцгоо. Тэнд ийм үнэтэй түрээс байхгүй. Мөнхсайханы сонгуульд мөнгө өгөх нь гэж айж с�##�ганж байхаар тийшээ явцгаа.

Лол
Лол
2023-11-25 18:47
Reply to  хүннү

Б�##�ай шахуу юм

Ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХЭД
Ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХЭД
2023-11-25 07:47

ТА адаглаад өөрийн зөвлөхийн ШОНХОР захаад НӨАТ өгдөг болгооч. Шударга ёс ярьсан зөвлөгчийн ШОНХОР зах НӨАТ өгөхгүй байна. ТА өөрийн зөвлөхдөө НӨАТ ӨГӨХ шаардлага тавина уу? ЮУНЫ УИХ ын гишүүн болох. АДАГЛААД ХУВИЙН захаараа НӨАТ өгдөг болгох хэрэгтэй

Зочин
Зочин
2023-11-25 07:51

Ta nar hooloo olj idej baij puuh ymar aimar ym bichdegiin be joohonch gesen setgeltee bai Togtmol gedeg hunii neriig bitgii hudlaa unen yraid bai ta naraar muuluulhaarch hun bish ta nar ene hunii nasan deer ireedch iim bauj chadahgui

Зочин
Зочин
2023-11-25 09:21

Сонгуульд ялахгүйгээс хойш хэдэн хүнийг гэртэй болгочих

Хоролсүрэн
Хоролсүрэн
2023-11-25 09:35

Санхүүгийн дарамт их байдаг машин нь түгжирч захруу орсон санхүүгийн машиныг түгжрэлгүй оруулах гэж түрээслэгч ээлжилж зогсдог байлаа харин нэг дарамт�##�даг �######�аарай гэдэг үг хууль

Зочин
Зочин
2023-11-25 09:39

Шун�##� нь ихэдсэн чөтгөрүүд вэ.Хүмүүс түрээслэхээ болиод дампууруулж ха�##�гын бариулаач.Хэн ч орж гардаггүй аймшгийн м�##�ын сүнс хоргодсон б�##�гас болгооч.

Зочин
Зочин
2023-11-25 10:33

Энэ хүн яах гэж их хур�##�д суух гэж хэмжээлшгүй баячууд

Зочин
Зочин
2023-11-25 11:41

Т.Мөнхсайхан гэдэг хүн нэр дэвшинэ л биз. Сонгохгүй унагаад л бай! Хөдөлмөрчдийг шулж дэвшсэн болгоны эсрэг сонгууль өгч унагаад бай!

ЗочинЗочин
ЗочинЗочин
2023-11-25 13:10

Түрээс нэмэх нь махны үнийн хөөрөгдөл буй болгоно. Компанид 20саяын торгууль тавихад түрээслэгчдээс 100000 төгрөг авч байгаа нь ичгүүртэй. Айж ичих зүйлгүй болсон нөхөд даврана гэгч болжээ. Ямар ч их шун�##�тай олон компанитай гэр бүл вэ? Баяжсан бол нийслэлчүүдийн хэрэглэдэг махны үнийг буулгаж буян үйлдэж бай! Энэ зах махны худ�##�даагаар дангаар ноёрхож, түрээслэгчдээ дарамт�##�даг юм байна. Шаардлага тавьсан түрээслэгчийг " �######� " гэж байгаа нь эд нар хаашаа холдох вэ гэсэн дарангуйл�##�. Дөнгаар ноёрхолын жишээ. ШӨХТГ- аас энэ захыг хаах хүртэл хатуу хариуцлага тооцож байх хэрэгтэй. Ийм ноёрхол одоо цагт хэрэггүй. МАНам хотын удирдлага ч анхаар�##�даа авах цөг болжээ.

Хэн нэгэн
Хэн нэгэн
2023-11-25 15:50

Өсөхийн өлөн хүмүүсийн зан шүүдээ яах аргагүй юм үзээгүй байсан хүмүүс ийм байдаг

Ерөнхийлөгч Хүрэлсүхэд
Ерөнхийлөгч Хүрэлсүхэд
2023-11-25 17:39

Ерөнхийлөгчийн зөвлөх хийдэг энэ хүний ШОНХОР зах яагаад НӨАТ өгдөггүй юм вэ? ЭНЭ хүнээр зөвлөх хийлгэх ёстой юм бол ТЭР захад НӨАТ өгдөг болгооч. НӨАТ бол бас л татварын бодлого. ЗӨВЛӨХ бу�####�д үшлгэр болж ШОНХОР захаар үйлчлүүлсэн хүн бүрд НӨАТ өгдөг байх ёстой

Зочин
Зочин
2023-11-25 18:24

Ийм олон копантай байж төр лүү шургаад байгааг ойлгох ухаан �##�га

зочин
зочин
2023-11-25 20:06

УИХ-Д СОНГОХГҮЙЛ БАЙХАД БОЛНО ШҮҮДЭЭ .

Enebish.
Enebish.
2023-11-25 21:29

Ёстой шулаачид ....Махны үнэ нь нэмэгдэж иргэдийн ядуур�##� ихэснэ гэдгийг тэд тоох ч үгүй.....

Зочин
Зочин
2023-11-25 22:26

шонхор зах дотороо сүлд шонхор инвестмент ббсб ажилуулж өдрийн мөнгө зээлүүлж бас түрээслэгч нараа нэмж шулдаг ёстой б�##�иар шун�##�тангуудыг ах дүүсээр нь ш�##�гах цаг нь болсон

Зочин
Зочин
2023-11-25 22:30

naad zawaan shunaluud chni tvreesee mash iheer nemj bgaa

Зочин
Зочин
2023-11-25 22:32

ireed shalgalt hiihgui bol ene tvrees arai l heterch bnaa

Зочин
Зочин
2023-11-25 22:34

dvvdee ene olon kompaniig ezemshvvlne gedeg chni tatwaraas zugtaaj bga hereg

Зочин
Зочин
2023-11-25 22:37

shonhor zahiin tvreeslegch nar olson munguu Sainhvv-d arai l muuhai shuluulj duusaj bnaa

Зочин
Зочин
2023-11-25 22:39

udur bolgon ymar negen shaltgaan helj emch nar ni irj mungu huraaj awdag

Зочин
Зочин
2023-11-25 22:41

shonhor zah-d sanhvvgiin shalgalt oruulj bvh zuiliig ni shalguulmaar bnaa hvmvvsee demjeerei

Зочин
Зочин
2023-11-26 01:39

Түрээслэгч нарыг байнгын дарамтанд байлгадаг. Түрээсээ 2.750.000 болгосон үнэн. Захын т�##�аас хийсэн тайлбар нь өөрсдийгөө өмөөрсөн эерэг сэтгэгдэл төрүүлэхээр хэлсэн бна. Нэг дор ижил төрлийн наймаа хийж байгаа хүмүүс махаа хурдан зарахаа боднуу гэхээс хов базаад лангууны ард суухыг хүсэхгүй. Лангууны шинэ хөргөгчийг түрээслэгчдийн мөнгөөр худ�##�даж авхуулна. Бараагаа хөргөгчиндөө хадг�##�ах боломжгүй, яагаад гэвэл тог өгдөггүй. Түрээслэгч нарыг шаардлага тавихад шаардлаыг хүлээн авдаггүй. Бидний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл өөрийн лангуугаа өг гэсэн тайлбар хэлдэг. Дараагийн хүн нь ороод ирнэ гэж дарамт�##�даг. Хүний эрх, түрээслэгчийн эрх гэж байхгүй. Эрүүл ахуйн шаардлага хангахуйц нөхцөл боломжийг бүрдүүлээгүй ийм хуучин төрхтэй зах юм. Иймд цаашид түрээслэгчдийн тогтвортой ажиллах боломжийг хангахын тулд захын т�##� түрээслэгчдийн сан�##�ыг авах хэрэгтэй. Шууд ш�##�тгаантгүйгээр огцом түрээсээ нэмэх нь тухайн бизнес эрхлэгчдийг ажлын байрны дарамтанд оруулж бна. Захын т�##�аас түрээслэгчийн нараар ямарваа нэгэн засвар, үйлчилгээний зардлыг байнга төлүүлдэг.

Холбоотой мэдээ

Back to top button