УЛС ТӨРУлс төрийн мэдээ
АН-ын дарга О.Цогтгэрэл 13 сар зэрэг хашсан бүлгийн даргынхаа ажлыг өглөө
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өглөө. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргаа сонгоно.
Одоогоор УИХ-ын гишүүн Б.Түвшин өрсөлдөхөө зарласан бол Х.Тэмүүжин О.Цогтгэрэлийг бүлгийн даргынхаа ажлыг алба ёсоор өгсөний дараа нэр дэвших эсэхээ зарлана хэмээсэн юм. АН-ын бүлгийн хуралд Х.Баттулгаас бусад нь буюу 41 гишүүн оролцож байна.
Сонирхуулахад, О.Цогтгэрэлийн хувьд 13 сарын өмнө АН-ын даргаар сонгогдсон. Тэр цагаас хойш бүлгийн дарга, намын даргынхаа үүргийг зэрэг хашсаар ирсэн билээ.
Санал хураалтын дараах үр дүнг эргэн мэдээлэх болно.
Өмнөх агуулгыг унших холбоос:
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Удахгүй намын даргаа ч өгнө.
Энэ Түвшин хүмүүжсэн байна шүү. Их омголон эхнэр хүүхдэдээ бяртай, айл хөршөө гуйлгачин түүлэгчингээр дуудсан залуу байж билээ. Эрэлийн Эрдэнэбат, АПУ хоёрыг бас хөөрхөн сорсон байх аа.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus