Саудын Арабын нийслэл дэх нисэх онгоцны буудал дахин цохилтод өртөж нэг хүн амь үрэгджээ
Ням гарагт /2026.10.11/ Саудын Арабын нийслэл Эр-Риядын олон улсын нисэх онгоцны буудал цохилтод өртсөний улмаас нэг хүн амь үрэгдэж, 11 хүн гэмтсэн байна. Үүнээс өмнөх өдөр Йемен дэх хуситууд тус нисэх онгоцны буудалд цохилт өгснөөр 13 хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн бэртжээ.
Хуситуудаас Саудын Арабд өгч буй агаарын цохилт нь тус улсын агаарын цохилтоос хамгаалах системийн сул талыг харууллаа. Тус бүлэг Йеменд Саудын Арабын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг засгийн газрын эсрэг иргэний дайн хийж байгаа юм. Өнгөрсөн сард хуситууд Улаан тэнгисийн эрэг дагуух Йемений стратегийн газар нутгийг эзэлсэн. Үүний дараа Саудын Араб Йеменд зэвсэгт хүчнээр оролцохоо нэмэгдүүлж, хуситуудын эсрэг цохилт өгч, засгийн газраас явуулж буй сөрөг довтолгоог дэмжиж байгаа юм.
Хуситууд ням гарагт мэдэгдэл хийхдээ өнгөрсөн 24 цагийн хугацаанд Саудын Араб 124 удаа Йеменд агаарын цохилт өгсөн гэжээ. Тус бүлэг мөн “Саудын Арабын дайснууд Йеменд түрэмгийлж, хөндлөнгөөс оролцохоо зогсоохгүй бол бүх зүйл дордох болно” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.