Ираны алдарт найруулагчид ташуурдах, 8 жилээр хорих ял оноожээ
Ираны шүүх алдарт найруулагч Мохаммад Расулофыг үндэсний аюулгүй байдлын гэмт хэрэг үйлдсэн хэмээн ташуурдах, 8 жилээр хорих ял оноосон гэж түүний өмгөөлөгч лхагва гарагт /2024.05.08/ мэдээлжээ.
“Х” платформ дээр түүний өмгөөлөгч Бабак Пакниа бичсэнээр шүүх Расулофын кино нь “үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх зорилготой хуйвалдаан” гэж үзсэн байна.
Шүүх мөн тодорхойгүй хэмжээний торгууль ноогдуулж, Расулофын хөрөнгийг хураах шийдвэр гаргасан аж.
“Human Rights Watch” байгууллагын мэдээлснээр 2022 онд Ираны шүүх түүнд нэг жилээр хорих ял оноож, хоёр жилийн турш кино уран бүтээл найруулахыг хоригложээ.
Тэрбээр 2020 онд Берлиналегийн кино наадмаас “There is No Evil” уран бүтээлээрээ шилдэг киноны шагналыг хүртэж, 2017 онд “A Man of Integrity” киногоор Каннын наадмын шинээр гарч ирж буй найруулагчдыг онцолдог “Un Certain Regard” шагналыг авсан байна.
Түүний хамгийн сүүлд найруулсан “The Seed of the Sacred Fig” нэртэй кино ирэх долоо хоногт болох Каннын кино наадамд нээлтээ хийх юм.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.