Нийгэм мэдээ

"Оюун ухааны академи"-ийн Х.Хатанбаатар дэлхийн покерийн аваргад хүч сорино

"Оюун ухааны академи"-ийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар Asian Poker Tour (APT) буюу спорт покерийн тэмцээнд гурван төрлөөр шагналт байр эзлэв. Хоёр тэрбум воны шагналын сантай уг тэмцээнд 2000 гаруй тамирчин оролцсон бөгөөд Х.Хатанбаатар таван төрөлд хүч сорьжээ.

Тэрбээр энэ тухайгаа "Өдөр бүр 12 цаг нийт таван өдрийн турш 60 цаг сууж өрсөлдөгчийн хөдөлгөөн, нүүрний хувирал, тоглолтын арга барилыг тогтоох, сэтгэл зүйг унших, магадлал буюу тасралтгүй тоо бодох зэргээр тархиа нэлээн ачаалууллаа. Хэдий цом авч чадаагүй ч гурван тэмцээнд шагналт байрт орж мөн Final Table (FT)-д ч суусан бол үндсэн тэмцээн болох Main Event-дээ шагналт байр руу ороход 8 хүн, “NL Hold`em Freezout” тэмцээнд мөн шагналт байр руу ороход 17 хүн дутуу байхад тус тус хасагдлаа. Олон тэмцээнд оролцсон туршлага байхгүй хүний хувьд өөрийгөө энэ том тэмцээнд 100% амжилттай оролцлоо гэж дүгнэж байна" гэлээ.

Түүний эл тэмцээнд оролцох болсон шалтгаан нь өнгөрсөн жил Английн оюуны спортын холбооноос зохиосон тэмцээнд 600 хүнээс II байр, Кипрт болсон тэмцээний Side event-д I байрт тус тус орсон амжилт нөлөөлжээ. Мөн 2024 онд АНУ-ын Лас вегас хотод WSOP (Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн )-т оролцох тухайгаа дуулгалаа.

Х.Хатанбаатар покер бол азанд найдсан тоглоом бус мэргэжлийн оюуны спорт гэдгийг онцолж Монголдоо очоод шагналын мөнгөө тайландаа тусгаж татвараа төлөх болно гэсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
5 сар 6, 2024 11:16

oyun uhaanaa shalgaj amjilt garasand talarhya daraa daraagiin temtseenii turuu bair taniih bolno gedet itgej bn

Зочин
Зочин
5 сар 7, 2024 22:42

Баяр хүргье! уха�##�аг юмаа!

Зочин
Зочин
5 сар 11, 2024 19:58

mungu hojson? hediig helch

Холбоотой мэдээ

Back to top button