З.Батжаргал агсныг мөргөсөн 17 настай эрэгтэй цагдан хоригдоогүй, мөрдөн шалгагдаж байна
Тав хоногийн өмнө Байгаль орчны сайд асан З.Батжаргал сурронтой этгээдэд мөргүүлэн амь насаа алдсан хэрэг гарсан.
Тодруулбал, тус хэрэг энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 36-р хорооны нутагт болсон. Хэрэг гарахын өмнө Байгаль орчны сайд асан З.Батжаргал COP17-ын ажлын хэсгийн хуралд оролцсон байдаг. Улмаар харих замдаа тус осолд өртсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа билээ.
Тэгвэл Байгаль орчны сайд асан З.Батжаргал мөргөж, амь хохироход хүргэсэн этгээд 17 настай, эрэгтэй. Жолоодох эрхийн гэрчилгээгүй, урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй этгээд байжээ. Түүнийг одоогийн байдлаар цагдан хориогүй. Тус хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Ташрамд дурдахад цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй нас баралт 2024 онд гурав, 2025 онд тав бүртгэгдсэн байна. Тухайлбал,
2024 онд,
- 17 настай эмэгтэй Гачууртын замд цахилгаан дугуйтай онхолдож амиа алдсан
- 34 настай эрэгтэй Дүнжингаравын дугуйн зам дээр сурроноос унаж нас барсан
- 50 настай эмэгтэй явган явж байгаад скүүтерт мөргүүлсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 12 хоноод нас барсан
2025 онд,
- 24 настай эрэгтэй мопед унаж яваад суудлын автомашины араас мөргөж газар дээрээ нас барсан
- 25 настай эрэгтэй мопед унаж яваад автобустай мөргөлдөж нас барсан
- 17 настай эмэгтэй мопедтой явж байгаад том оврын машинд мөргүүлсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 11 хоноод нас барсан
- 38 настай эрэгтэй цахилгаан дугуйтай явж байгаад суудлын машинтай мөргөлдсөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 23 хоноод нас барсан
- 60 настай эрэгтэй мопедтой явж байгаад суудлын машинтай мөргөлдсөн, эмнэлэгт ирээд хоёр цаг болоод нас барсан байна.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Осол гаргасан хүүхэд цагдаагийн хурган даргын хүүхэд гэж сонслоо. Энэ хүүхдийн гаргасан ослыг цагдаагийнхан үл тоомсорлож талийгаачийн ар гэрийнхний гомдлыг авч хэлэлцэхгүй байна гэж бас сонслоо. Тэхээр үр дүн нь ойлгомжтой
Хүүхдийн засан хүмүүжүүлэх төв нэрээ өөрчилсөн болохоос байгаа шдэ. Тэнд хорьж хүний амины үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй. 18 хүрэхээр нь шоронд илгээнэ биз. Хүний алтан амь сохор зоосны үнэгүй байж болохгүй.
Хүүхдийн колон байхаа больсон юм уу. Эх эцгийг нь хорьж шоронд хатаагаач
хогын амьтан бэ хэргээ үүрэхгүй зугтаад хорвоогийн хамгийн адгын гэр бүл ийм адгийн амьтан өсгөж байгаа юм
Хүн алчихаад бна бузрууд аа!!! Хүүхлийн колонид хий!!!! Ясыг нь цайлга!!!!!
Энэ мөргөсөн нөхрийг хүүхдийн колони гэж байна дараа нь насанд хүрэхээр нь шоронд нь явуулж ялыг эдлүүлэх хэрэгтэй хүүхэд гээд ялаас чөлөөлөгдөх ёсгүй тэгээд хүн алсан юм чинь насан туршдаа сэтгэлийн хар толботой л явна биз
Энэ лалрын цахилгаан дугуй мопедыг бүгдийг нь хориглох хэрэгтэй автобусны буудал дээр ч тайван зогсох араггүй болсон шд. Энд тэндээс гэнэт гарч ирээд ард урдуур шүлжиж давхиад. Автобус хүлээж зогсож бгад мөргүүлж үхчих гээд үнэхээр хэцүү болсон
etseg ehiig n shoron ruu n yavuul
Янханы хүүхдийг нүүр царайг нь ил гарга. Шоронд хатаа
Аймаар юм аа
Санаатай байж болох уу?
Хүний амь үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг!, шоронд нь хий, тохирсон ялыг нь эдлүүл. Насанд хүртэл нь цагдан хорь, 18 хүрмэгц тэр жинхэнэ шоронд нь ялыг нь эдлүүлэх ёстой!
Аймаар юм
Санаатай юу? Сохор уу?
Өөрсдөө сайн дураараа эцэг эх хориглоогүй байхад осолд ороод байвал үнэндээ хэлэх үг алга, хүн амьтан очиж гэмтээж алаад байвал хатуу арга хэмжээ авсан нь дээр. Тэд огт юу ч мэдэхгүй, их гэнэн хонгортоо ийм юм хийгээд байгаа юм биш, аюултай, эрсдэлтэй, хүнд бүр маш хүнд үр дагавартайг аймаар сайн мэднэ. Хориглосон хууль журмын хязгаарлалтуудыг ч сайн мэднэ. Хатуу ялаас айхгүй бол энэ зогсохгүй. Хаа хүрэх бол гэхээс үнэхээр санаа зовоож байна
Хүн алсан хүн шоронд байх ёстой биз дээ.
Tul
Харамч байна. Эрдэмтэй хүн номхон, их мөрөн
Дөлгөөн гэдэг шиг эгэл даруу, эрдэм номтой боловсролтой хүн байлаа. Суррон дугуй болон моторт хэрэгслийг явган хүний замаар явуулахыг хоригломоор байна. Хэцүү юмаа. Гэнэт гараад ирдэг, их хурдтай явах юм.
Үхэж хатсан нь бичигдээд байгаа болохоос гэмтэж бэртсэн зөндөө улс байгаа настангууд болон хүүхдийн дайрчихаад хаяад зугтдаг эргээд олох боломжгүй л байгаа
Хагартлааа хулгааа авилгаар баяжсан эрх мэдэлтэн даргацар жириии иргэн ч буцдаг хорвооо жоохон буянлаг бай
Suuliin 3 4 jil zugeer alhaj bsan irged huuhduud mopeted dugui surrond dairuulj udur bur heden zuugaaraa emnelegt hurgegdej bgaashdee. Gemtliin emnelegiin emch nar zunduu yariad bga bizdee bur musun horiochee hun alhaj ch bolohgui haashaa shijgiin ayultai gazar bolchihvoo ene ub gej ulam adgiin bolsoor hujaagiin zahiin horoolol shig bolson
Нас бараагүй нийт гэмтэл авсан тоо хэд вэ?
ар гэр нь гомдолгүй гэвэл аавд чнь буян бно до.тэгэхгү бол аав чнь нөгөө газар их зовно.бурхан болсн хүний араас буян хийдг болохоос хэрэг зарга үсгүүд маш муу шү
Өөөө за за одоо тэгвэл бүгдээрээ алуулсан хорлогдсон хүмүүсийнхээ араас гоншигнохгүй болж байгаа юм байнаадаа тэ кккк