Улс төрийн мэдээ
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй танилц
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид өчигдөр |2026.08.10| үнэмлэхээ гардан авчээ. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр:
- МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгч Э.Галбадрал
- АЗХны Хэрэг эрхлэх газрын дарга, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Билгүүдэй
- УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар албан ёсоор бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан байна.
Ардчилсан намын залуучуудын байгууллага Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 15-нд зохион байгуулагдана.
Нэр дэвшигчдийн ажлын туршлагын тухайлбал,
Э.Галбадрал
- УИХ-н тамгын газар 2009-2012 онуудад,
- “Мон-Атом” төрийн өмчит компанийн Стратеги, бодлогын газрын дарга 2012-2014 онуудад,
- “Мон-Атом” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралаар 2014-2016 онуудад,
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч даргаар 2016-2017 онд
- Монгол улсаас АНУ-н Сан франциско хотод суух Ерөнхий консулаар 2017-2020 ондуудад,
- Монгол улсын Ерөнхийлөгчийн улс төрийн намуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр 2021-2025 он хүртэл
- 2025 оны гурван сараас одоог хүртэл МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж буй юм.
Д.Билгүүдэй
- Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга
- Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх
- Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хэлтсийн дарга
- Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Үндэсний зөвлөх
С.Цэнгүүн
- 2017 онд "Атмор" ХХК, Маркетинг менежер
- 2020 онд "Штаб Левел" ХХК, Гүйцэтгэх захирал
- 2022 онд "Атмор" ХХК, ТУЗ дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэнгүүн гарна шүү