НийгмийнНийгэм мэдээ

Ганц бие залуусын уулзалтаас хосоо олоогүй ч нөхөрлөл бүтээгээд нутаг буцаж буй Н.Гандорж, А.Амгаланбаатар

Ганц бие залуусын чуулга уулзалт хэмээх тодотголтой "Жангар" фестиваль Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын  Дөргөн нуурын эрэгт долоодугаар сарын 26-30-ны хооронд болж өнгөрсөн. Н.Гандорж, А.Амгаланбаатар нар бол хосоо олохоор тус фестивалийг холын аймгуудаас зорин ирсэн малчин залуусын төлөөлөл.

Тэд энд санаа сэтгэл нийлсэн бүсгүйтэйгээ учраагүй ч дөрөө нийлсэн үеийн нөхөдтэйгөө танилцжээ. Баруун бүс нутагт ирснийх газар үзэж, Алтай таван богд хүрчихээд нутаг нутгийн зүг хөдлөх гэж буй залуустай фестивалийн сонин сайхан хийгээд хөдөөгийн аж байдлын талаар цөөн хором ярилцлаа.


-Сайн байцгаана уу. "Жангар" фестивальд аль нутгаас зорьж ирж оролцов. Хөдөө амьдрахаар шийдээд хэр удаж байна вэ?

-Н.Гандорж: Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас ирж оролцсон. Би Бээжинд сурч төгссөн. Сургуулиа төгсөж ирээд гурван жил орчим ажилласан.Тэгээд ээж аавын маань бие өвдөөд, эрүүл мэндийн хувьд мал маллаж хүчрэхгүй болсон тул хөдөө амьдрахаар шийдсэн. Хөдөө нэг л гарчихвал ийш тийшээ явж амжихгүй, эхнэр авч ч амжихгүй хэдэн малаа гэсээр яваад таардаг юм байна.

А.Амгаланбаатар: Баянхонгор аймгийн Шаргалжуутаас ирсэн. Миний хувьд Дарханд их сургууль төгссөн, инженер мэргэжилтэй. Бас л ялгаагүй дээ. Ах маань гэр бүлтэй болоод төвд суурьшсан. Дүү сургууль соёл гээд мөн л төв рүү орсон. Аав, ээж хоёрыгоо хөдөө орхилтой нь биш нэг нь хажууд нь байя гээд би хөдөө гарсан.

Тэрнээс хойш малаа маллаад, малчнаа хийгээд явж байна. Бараг жилийн өмнөөс энэ уулзалтад ирж оролцъё гэж төлөвлөсөн. Фестиваль сайхан болсон. Сайхан ч найз нөхөдтэй боллоо.

-Монголын хөдөөг эзэнтэй байлгаж буй хүмүүс нь нас насны эрчүүд болсон гэхэд хилсдэхгүй. Энэ фестивалийн зорилго ч уг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн. Та бүхний ирсэн ч зорилго ч мөн ижил болов уу?

А.Амгаланбаатар: Зорилго ч бараг биелээгүй дээ. Нөхөрлөөд, хамтдаа газар үзээд явж байна.

Н.Гандорж: Бид нэгнээ өмнө нь таньдаг байгаагүй. Жангар дээрээс л нийлсэн дээ. Алтай таванбогд орлоо. Энэ хавиар гоё гоё газрууд үзээд, тайван явцгааж байна.

-Та хэд тэгвэл хосын фестивальд ирээд найзаа олоод буцаж байгаа юм байна шүү дээ?

-Харин тийм ээ |Инээв|. Тэнд чинь яг тохирох хүн олдохгүй байгаа юм чинь. Бид бол хөдөөний хүмүүс. Хөдөө амьдрах, малчин болох хүн хайж байгаа шүү дээ. Жангар фестивалийг ганц бие малчин залуусын уулзалт гэж сонсоод л ирж байгаа. Гэхдээ төв суурин газрын аялал зугаалга, газар орон үзье, юм нь үнэгүй гэсэн хүмүүс ихэвчлэн ирсэн юм шиг санагдлаа.

-Цаашид юун дээр анхаарвал зүгээр бол?

А.Амгаланбаатар: Оролцогчдын зорилгыг тодорхойлох тал дээр анхаармаар ч юм уу. Хөдөө ганц бие залуус зөндөө. 40, 50 хүрсэн хүн ч ганцаараа байна. Уг нь Жангар фестиваль боломжийн л юм билээ, эхний уулзалтаас төрсөн хосуудыг харахад. Ганц бие залуусыг учруулдаг. Гэхдээ олон дотор сайхан аялж зугаалъя, ууж идье гэсэн хүн нь арай их юм уу гэж бодогдсон.

-Н.Гандорж: Зорилго нь уг зөв. Гэхдээ энд хаа холоос ирсэн хүмүүс ч байгаа. Говиос, зүүн бүсээс ирж байна. Тэгэхээр тэгэхээр тухайн бүс нутаг дахь байгалийн цогцолборт зохион байгуулж болох юм. Хэрэв тэгвэл холоос зорьж ирж чадахгүй байгаа жинхэнэ эздэдээ ойртох байх. Хамгийн гол нь зорилго, зохион байгуулалт нь зөв байх хэрэгтэй. Үнэндээ яг танилцъя гэхээр нөхөртэй ч хүн байна, эсвэл сургуулиа төгссөн юм уу гэмээр жаахан хүүхдүүд ч байна.

П.ДАВААЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

та 2т амжилт хүсье, та нар шиг залуучууд байж байж л энэ улс орны чинь хөдөө нутаг эзэнтэй, мал сүрэг нь өсөн үржиж, хойч үед маань өвлөгдөн үлдэнэ шүү, "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна." санаж яваарай, сайхан цаг ирнээ, өөдрөг байгаарай, амжилт,

Зочин
Зочин

Уг нь залуусыг амьдралд чиглүүлэх их зөв алхам бсан. Дөнгөж уулзангуутаа гэр бүл болчихоор хүнээ олоход амаргүй дээ. Eр нь баримжаатай болсон байх. Залуусаа дэмжиж байна . Энэ үйл ажиллагаа нь оюутан бхад их дээд сургуулийн оюутнуудыг танилцуулах зорилгоор үдэшлэг зохиодогтой адилхан биз дээ.

Иргэн
Иргэн

Сэтгэл сайтай бол сайн хань учирдаг нь жам ёсны зүйл шүү гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй!!! К Тиймээс энэ болоод хойд насны үйлийн үрээр сайнхан сэтгэлтэй эвдрээгүй ханьтай учирахыг ерөөе!

Эх оронч
Эх оронч

Нөхөртэй, эхнэртэй хүн яахлаараа тэнд байдгийм!!!??? Ёстой тоо бөглөх гэж хийж байгаа юм байна даа. Зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй юм байна.

төрөө
төрөө

Монгол хүүхнүүд хужаа нарын доорхийг хараад сурчихсан юу гэж хөдөө ажил хийж амьдрахын нүүр ам нүд шүд нь баларна хуруу гар нь мойныж хумс нь хугарна шийгуа дүпү гээд иддэг хоол нь холдоно монгол хүүхнүүд хань болохгүйээ хамаг малаар чинь архидаж зугаацаад эрээн гараад амьдарна

Дорж
Дорж

Японоос малчин болох сонирхолтой охидуудыг импортлох хэрэгтэй. Монгол охидууд хөдөө амьдрах дургүй! Японоос хэдэн мянган охидуудыг авчирч хөдөөгийн эхнэргүй залууст тарааж өгөх хэрэгтэй!

Зочин
Зочин
Reply to  Дорж

Moroodtson ork we

Зочин
Зочин

Их, дээд сургууль нэртэй хувийн олон сургуулийн гай бхгүй юу. Хуучин чинь сурлага сайтай нь их сургууль, дараагийнх нь техниккум , тэгээд Тмс, үлдсэн нь мал дээр гардаг бла. Одоо мөнгөтэй л бол босго оноо бага дээд сургуулиудад охидууд нь ороод төгсөөд хотод шингэчих юм. Хөвгүүд нь хөдөө эхнэргүй хоцорч бна.

Зочин
Зочин

Улсын хүн амыг өсгөх бодлого хангалтгүйгээс.болж ганц бие залуус хөдөөгүүр их байна. Соц нийгмийн үед оюутануудыг хөдөө явуулж дадлага хийлгэдэг , Орон нутгийн их сургууль , техникум , тмс-д хүүхэд-г их сургадаг байсан болохоор хөдөө эзэнгүйрдэггүй нутаг нутгын залуус хоорондоо танилцаж гэр бүл болдог цус холддог . Одоогийн нийгмийн үед хүн амын өсөлтөд муу анхаардаг болжл өгвөл хотын их дээд сургууль, коллеж руу орон нутгын хүүхэдүүд-г элсэлт авч сургадаг. УБ-т байдаг хувийн их дээд сургуульд байдаг ХАА-н , байгал экологийн мэргэжил, барилга, уул уурхайн мэргэжлийн ангиудын квотыг хаавал дээр.

Зочин
Зочин

Зохион баыгуулагдсан аймаг сумын нэрийг зөв бичмээр байна

Зочин
Зочин

Hodoonii gants biy zaluus baynolgii ruu yawj kazakh ohidiig ehneree bolgoj awtsgaa.

Зочин
Зочин

Kazakh ohiduudtai suugaach

Зочин
Зочин

2 gomo

Зочин
Зочин
Reply to  Зочин

Gomo ym l gomo gej bichij bga bhda

Зочин
Зочин
Reply to  Зочин

????????

Зочин
Зочин
Reply to  Зочин

чи доодохын харсымуу чамшиг юугаа бичхээн мэдэхгүй балай юмны хажууд юм үзээд газар таниад өөрийгөө нээж яваа гүндүүгүй монгол залуучууд байнлээ дэг

Холбоотой мэдээ

Back to top button