Нийгэм мэдээ
Тодруулга: Зогсоол дээрх машинаасаа шатахуунаа алдсан иргэд цагдаад гомдол гаргаагүй
Улс даяар шатахуун, бензиний хомсдолд ороод хагас сарын хугацаа өнгөрөөд буй. Иргэд шатахууны дараалалд хамгийн багадаа 30 минут оочерлож, 50 мянган төгрөгийн лимитэд хязгаарлагдаад байгаа билээ.
Энэ хомсдолтой холбоотойгоор зогсоол дээрх автомашинуудын банкнаас шатахуун хулгайлж буй камерын дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.
Тус зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Орон сууцны авто зогсоол дээрх машинаас шатахуун хулгайлсан талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад одоогоор бүртгэгдээгүй байна. Дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй учир шалгалтын ажиллагаа хийгдэхгүй" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм юм байхгүй