Нийгэм мэдээ

Цэцэрлэгийн 100 багшийг хэл заслын анхан шатны чадвар олгох сургалтад хамрууллаа

Сургуулийн өмнөх насандаа хүүхдийн хэл яриа, авиан дуудлага эрчимтэй хөгждөг үе юм. Энэ үед илэрсэн авиан дуудлагын алдааг эрт илрүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх арга хэмжээг авах нь хүүхдийн цаашдын суралцах чадвар, харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой.

Тиймээс сургуулийн өмнөх боловсролын багш нарт хүүхдийн авиа дуудлагын хөгжлийг дэмжих, авиан зөв дуудлагын хөгжүүлэх сургалтын арга зүйг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх сургалтад нийслэлийн цэцэрлэгийн 100 багшийг хамруулж байна.

Хүүхэдтэй өдөр бүр ажилладаг цэцэрлэгийн багш нар авиан дуудлагын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг зөв зохион байгуулж чадвал олон хүүхдэд эрт үеийн үр дүнтэй дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.

Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Их зөв шүү. 6 настай охин маань Л үсэг байдаггүй ээ. Бас зарим үгийн төгсгөлийг хэлэхгүй байна. Засаад хэлүүлэх гэхээд залхаагаад байх шиг. Мэргэжлийн хүн заагаад өгвөл учиртай байх. Тийм шулга жаахнууд зөндөө байх шүү. Бас болоогүй англиар яриад байхын,ютүб үзсээр өөрсдөө сурчихсан,монгол үгийн баялаг бага.

Back to top button