Нийгэм мэдээ

Авлигын хэрэгт холбогдсон гаалийн байцаагч нарт 1 жил хүртэлх хорих ял оноолоо

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 15 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 11 нь шүүхээр хянан шийдвэрлэгдээд байна.

Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5, 22.10-т тус тус заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг 2026 оны 5 дугаар сард илрүүлэн шалгасан.

Энэ хугацаанд 20 эрүүгийн хэрэгт холбогдуулан гаалийн улсын байцаагч 40, итгэмжлэгдсэн төлөөлөгч 30 буюу нийт 70 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Эдгээрээс шүүхээр:

  • Эрүүгийн хуулийн 22.4-1-т заасан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гаалийн улсын 3 байцаагчид 1 жилийн хорих ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан.
  • Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч 6 хүнийг тус бүр 2,7 сая төгрөгөөр торгох ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг хассан.
  • Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хүнийг 4,0 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан.
  • Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.5-1-т заасан хахууль авах, өгөх гэмт хэргийг үйлдсэн гаалийн улсын 1 байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 хүнд тус бүр 1 жил 1 хоног хорих ял ногдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хассан.

Одоогийн байдлаар 1 эрүүгийн хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд, 3 эрүүгийн хэрэг Нийслэлийн Прокурорын газарт шүүхэд шилжихээр хянагдаж байгаа бөгөөд 5 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж АТГ-аас мэдээллээ. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай Шүүх гэж ёстой бүтэхгүй газар болж дээ. Авилгалчдын толгойг нь илээд явуулчих юм.

Холбоотой мэдээ

Back to top button