Шонхор барихаар явж байсан Арабын таван иргэн болон Монгол орчуулагчийг саатууллаа
Дундговь аймгийн Засаг даргаас 2026 онд соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг аймгийн хэмжээнд бариулахгүй гэсэн чиглэл гарган мөрдөн ажиллаж буй.
Энэ дагуу энэ сарын 8-9-ний хооронд малчдаас ирсэн долоон дуудлага, мэдээллийн дагуу хэсгийн төлөөлөгч А.Дэчинцог, Хараат багийн Засаг дарга Г.Жаргалмаа нар Их бага цэгээн, Нүдэнгийн ухаа, Богтотын гол, Улаан нуур, Өндөр сүүж, Хадат ам, Адгийн шанд, Номт, Баруун гурав, Сүмийн дөрвөлж, Ар могой, Өвөр могой гэх газруудаар нийт 440 км явж шонхор барих таван араб, нэг монгол орчуулагчийг саатуулж, авто машинд үзлэг хийжээ.
Шалгалтаар 30 гаруй тооны тагтаа барьсан байсныг илрүүлж, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгч торгуулийн арга хэмжээг авч, барьсан тагтааг буцаан тавиулсан байна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ял шийтгэл оноож хашраа.. торгууль өндөр тогтоож , машин техникийн хурааж Монгол улсаас албадан гаргаж, дахин орох эрхгүй болгож шийтэг
Arabiin 5 irgen gej bichih buruu. Arab gej uls baidaggui uchraas. Ed chini ali ch ulsaas garaltai arab baij bolno. Shuvuunii change-uudiig oruulahgui baih heregtei. Tagtaa barih zovshoorolgui. shonhor barih zovshoorolgui gazar yavj baina.
zovshoorolgui bol har tamga daraad shuud albadan gargaach.
Ene tohioldold orchuulagch yamar buruutai yum. Hen zuvshuurul olgood hen hileer oruulaad bgaa yum. Hasag ntr ni mungu belenchilj bhad orchuulagch shuvuu malladaggui yum bgaa bzd. Shuvuu mallaad bgaa nuhdyyteigee yarildaa.
Urij avchirsan zuuchilsan hun ni bj bolno shd.,shalga2
хуульгүй улс гэсэн ойлголттой элэг бариад бн