
NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Голдэн Стайт Варриосоос , Денвер Наггетсыг 98-102 харьцаагаар хожлоо. Ингэснээр Голдэн Стайт Варриос 4:1 гэсэн харьцаатайгаар плэй-оффын дараагийн шатанд шалгарлаа.
Өнөөдрийн тоглолтод Голден Стэйт Уарриорсоос Stephen Curry 30 оноо авч багаа тэргүүлсэн бол Klay Thompson 15, Andrew Wiggins 12, Draymond Green 11, Jordan Poole 8, Gary Payton 15 оноо тус тус авч багаа хожилд хөтөллөө.
Харин энэ жилийн плэй-оффоо өндөрлүүлж байгаа Денвер Наггетсаас Nikola Jokic 30 оноо авч багаа чирсэн боловч харамсалтай нь хожигдол хүлээлээ. Багийн бусад тамирчдын хувьд Aaron Gordon 15, Jeff Green 2 оноо, Will Barton 14 оноо, Monte Morris 14, DeMarcus Cousins 19 оноо авсан байна.
Сүүлийн хэдэн улиралд бэртэл гэмтлээс болж плэй-оффоос мултраад байсан Голден Стэйт Уарриорс багийн дэмжигчдийн "нар" нь гарч байна гэж хэлэхэд хилсдэхгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.