
MGM/UA буюу “Metro Golden Mayers” кино компани Израилийн “Tadmor Entertainment” студитэй хамтран жүдо бөхийн дэлхийн аварга Саид Моллаеи болон түүний найз Саги Муки нарын амьдралаас сэдэвлэн олон ангит кино бүтээж эхлээд байна. Энэ талаарх мэдээлэл аль гуравдугаар сард гарч байжээ.

Дээрхи хоёр кино компани алдарт хоёр тамирчны амьдралын түүхийг өгүүлсэн кино бүтээх эрхээ олж авсан байна. Тэд Олон Улсын Жүдо Бөхийн Холбоотой хамтран тамирчдын онцгой дүрс бичлэг, гэрэл зургуудыг багтаасан цуврал бүтээхээр ажиллаж эхэлжээ. Хоёр тамирчны тухай баримтат киног ч аль хэдийн бүтээгээд эхэлсэн аж.

Ираны иргэн Саид Моллаeи, Саги Муки нар бол жүдогийн түүхэн дэх хамгийн эрэлхэг тамирчид гэдгээрээ алдар цуутай. Тэдний гайхалтай үнэн түүх, ялангуяа Саги Мукигийн эрх баригчдынхаа эсрэг хэрхэн тууштай тэмцэж яваад, бууж өгөлгүй эцсээ хүртэл тэмцсээр байгаад амиа алдсан талаар өгүүлэх юм байна.
Жүдогийн цуврал бол MGM/UA-ийн Израилийн “Tadmor Entertainment” студитэй хийж буй хоёр дахь кино төсөл юм.
Эх сурвалж: Deadline
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.