СПОРТ
Б.Турлыхановын тэмцээнд зардлаас болж, 40 нь оролцож чадсангүй

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааг олгох тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна.
Тус тэмцээнд манай улсаас 50 гаруй тамирчин урьдчилсан мэдүүлгээ өгсөн ч зардал мөнгөний асуудлаас болж 10 бөх оролцохоор өнөөдөр Алматыг зорив.
Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д Э.Гантуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг нар тус тус барилдана.
Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, шүүгчээр Олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас нар ажиллах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.