СПОРТ
Э.Сумъяабазар Их дуулгаас анх удаа медаль авав

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр “Степпе арена”-д эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын медальтнууд тодорно. Өнөөдөр эх орныхоо дэвжээнд Монголын 20 бөх барилдсанаас медалийн төлөө есөн жүдоч барилдана.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын хүрэл медалийн төлөө Монголын хоёр жүдоч болох Э.Ариунболд, Э.Сумъяабазар нар өрсөлдлөө.

Барилдааны эхэнд шүүгч хоёуланг нь торгосон. Дараа нь барьц буруу халаад Э.Ариунболд дахиад торгуулсан. Цаг сунган барилдсаны эцэст Э.Сумъабазар өрсөлдөгчөө гурван торгуулаар цэвэр яллаа. Ингэснээр тэрбээр Их дуулгаас анхны медалиа хүртэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.