ДАТАГРАФИК

ЭЕШ-ын инфографик: Баян-Өлгийн сурагчид 2018-2020 онуудад монгол хэлээр сүүл мушгижээ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд боллоо. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагч монгол хэл, бичгийн шалгалт өгдөг. 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ шалгалтыг аваагүй бол энэ оны дөрөв болон тавдугаар сард авсан. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байсан. Ийнхүү хоёр удаа авч босго оноогоо давж чадаагүй,  тодорхой шалтгааны улмаас шалгалтад хамрагдаагүй шалгуулагчид боломж олгожээ. Гэсэн хэдий ч хоёр удаа шалгалт өгөөд босго оноогоо аваагүй шалгуулагчид байгаа аж.

Жишээлбэл, энэ жил Баян-Өлгий аймгийн 1100 сурагч монгол хэл, бичгийн шалгалт өгснөөс 700 гаруй нь хангалтгүй оноо авчээ. Дээрх хичээлийн шалтгалтад босго оноо давж чадалгүй, хүссэн их, дээд сургуульд элсэх боломжгүй болсон нэгэн казах сурагч амиа хорлохыг завдсан гэх.

Тус аймгийн ЕБС-иудын хичээл Казак хэл дээр явагддаг. Их дээд сургуульд ийм олон хүүхэд орох эрхгүй болчихоод байхад харьяа яам болон БҮТ-өөс ямар зохицуулалт хийхийг ярьсангүй.

Шалгуулагчид ч монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх дургүй байдаг аж. Үүнийг Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан гуравдугаар сарын 24-нд өгсөн ярилцлагаас харж болохоор. Тэрбээр ярилцлагадаа “Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 12 дугаар ангийг 33.058 мянган сурагч төгсөнө. Бид монгол хэл бичгийн шалгалт зохион байгуулахтай холбогдуулан шалгалтад хамрагдахгүй хүүхдийн судалгаа явуулахад 2525 сурагч шалгалт өгөхөөс татгалзсан” хэмээж байжээ.

Бид тус аймгийн шалгуулагчид 2018, 2019, 2020 онуудад монгол хэлний шалгалтад хэрхэн оролцож байсныг (хэмжээст оноо) 1212.mn сайтаас шүүж харлаа. Ингэхэд дээрх онуудад хамгийн муу оноог авч байжээ. Өөрөөр хэлбэл, дээрх гурван онд тус аймгийн шалгуулагчид монгол хэлний хичээлээрээ сүүл мушгижээ.

(Хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг.)

Тус аймгийн шалгуулагчид 2020 онд бусад хичээл дээрээ хэрхэн оролцож байсныг дараах инфографикаас харна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 27, 2022 09:09

Монгол хүүхдүүдийн эрх тэнд өчнөөн зөрчигдөж байгаа. казакууд өөрсдөө хэлээ сайн сураач. Тухайн улсынхаа хэлийг нь та нарыг үүрэг шүү

Зочин
Зочин
6 сар 27, 2022 09:09

Казак хүүхэд амиа хорлох гэсэнд х�##�хууд буруугүй

Зочин
Зочин
6 сар 27, 2022 09:17

Хичнээн хэцүү байсан ч та бүхний үүрэг шүү төрөлх хэлээ сурах сайжруулах нь

Зочин
Зочин
6 сар 27, 2022 09:18

ooooo tegeeed ynz ynziin. l ym nolooldog baihdoooooo

Зочин
Зочин
6 сар 27, 2022 09:25

Ээ тийшдээ. Тэртээ тэргүй баян-өлгий байгаа Урианхай хүүхдүүд казак хэл сураад л явж байна. Муу санаатай Хасагууд өөрсдөө чадварлаг бай

Иргэн
Иргэн
6 сар 27, 2022 10:12

УЛС ДОТОР УЛС БАЙЖ БОЛОХГҮЙ УЧРААС ТЭД МОНГОЛ ХЭЛИЙГ СУРАХ ЁСТОЙ . ТЭД ГАДНЫ ӨӨР УЛСЫН ХҮМҮҮС БИШ Л ЮМ БОЛ БУСДЫН АДИЛ ШАЛГАЛТ ӨГӨХ ХЖРЭГТЭЙ . ҮНДЭСНИЙХЭЭ ХЭЛЭЭР ЯРИХЫГ ХЭН Ч ХОРИГЛООГҮЙ ХАРИН ҮНДСЭН БАРИМТ БИЧИГ МОНГОЛ ХЭЛЭЭР Л БАЙНА . БУРИАДУУД БИД МОНГОЛООР ОО Л ЯРЬЖ БИЧДЭГ БИТГИЙ ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙГ ДЭВРЭЭГЭЭД БАЙ СЭТГҮҮЛЧ ЭЭ

Зочин
Зочин
6 сар 27, 2022 10:25

Аргагүй ээ. Юугааа ч ойлгохгүй хэдэн хүүхдүүд ярьж байгаа нь өөр бичиж байгаа нь өөр өөр байхаар сурах нь ч сонирхолгүй хачин байдаг байх. Үндсэн хэлээ сурна. Монгол хэл сурна, англи хэл сурна яаж ч чадах билээ дээ

Bidon
Bidon
6 сар 27, 2022 11:37

Naad kazak lalruudad hicheel oroid ch hereggui mulguu tenegeeree bj bsan deer

яшүзүш
яшүзүш
6 сар 28, 2022 13:33

Казак руугаа өргөдлөө өгөөд явж болно шүү та нарыг хүчээр Монгол улсад байолгаагүй

Холбоотой мэдээ

Back to top button