НийгмийнСПОРТ

412 шүдлэнгээс сэрвээний өндрөөр 140 нь хасагдаж, үлдсэн нь гарааны зурхай руу хөдөллөө

Хүйн долоон худагт болж буй  АХ-ын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдааны шүдлэн морьдын бүртгэл, сэрвээний хэмжилт дуусаж, морьд гарааны зурхай руу хөдөллөө.

Шүдлэн насанд газар газрын шандаст 412 хурдан үрээ бүртгүүлснээс 140 морь сэрвээний өндрөөр хасагдлаа. Улмаар 272 шүдлэн явж байна.

Хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар заажээ. Хүй долоон худагт морины сэрвээний өндрийг хэмжих төхөөрөмж тавыг суурилуулан, шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button