СПОРТ

NBA: Билл Расселын "6" дугаарыг бүх лигийн хүрээнд мөнхөлнө

NBA-аас Билл Расселд хүндэтгэл үзүүлж "6" дугаарыг нь бүх лигийн хүрээнд мөнхлөхөөр болжээ. Билл Рассел энэ оны /2022/ долоодугаар сарын 31-ний өдөр 88 насандаа таалал төгсөв. Түүний хувьд "Бостон Селтикс" багийн төлөө 13 улирал тоглохдоо 11 аваргын цом өргөсөн сагсан бөмбөгийн агуу тоглогч байлаа.

Их сургуульд элссэн эхний тоглолтдоо 23 оноо авч, 13 хаалт хийж, багаа 55 дараалан ялалт байгуулж, хоёр удаа NCAA-гийн түрүү авахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байсан юм.

Түүний дараагаар 1956 оны олимпын наадмаас алтан медаль хүртэж, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Бостон Селтикс" багт нэгдсэнээр түүний гайхамшигт түүх эхэлж байсан удаатай. Ийнхүү алдарт сагсан бөмбөгч Билл Рассел бүх лигийн хүрээнд дугаараа мөнхлүүлсэн анхны тоглогч болж буй юм.

Сонирхуулахад, одоо багтаа "6" дугаарыг эзэмшиж байгаа тоглогчид цаашид энэхүү дугаартай тоглож болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button