Энтертайнмент
Яруу найрагч Л.Хасар агсны "Бурханы нулимс" ном худалдаанд гарлаа

Бавуугийн Лхагвасүрэн агсны хүү Х.Хасар өнгөрсөн сарын 4-нд 42 насандаа таалал төгссөн.
Х.Хасар агсны хүү Х.Хасуй Франц улсаас ирж, аавыгаа эцсийн замд үдсэн. Улмаар удам дамжсан их найрагчдын үр удам аавынхаа гар бичмэлүүдийг цэгцэлж, амьдралынхаа сүүлийн мөчүүдэд туурвисан шүлгүүдийг ном болгон эмхэтгэж байгаагаа ярьсан.
Тэгвэл Х.Хасар найрагчийн "Бурханы нулимс" ном хэвлэлтээс гарч, номын дэлгүүрүүдэд хүргэжээ.
Аавтайгаа "ярилцахын" тулд хэдэн шүлгийг нь ном болгоод аваад явна хэмээн ярьж байсан Х.Хасуй " Ааваа ! Ном нь гарлаа… Х. Хасуй нь…" хэмээн фэйсбүүкт нийтэлсэн байна.
"Бурханы нулимс" яруу найргийн ном 40 мянган төгрөгийн үнэтэй.
Х.Хасуйгийн манай сайтад өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншаарай.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.