Даатгалын компаниуд дураар аашилж, түгжрэлд нэрмээс болж байна уу
Мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаагаар замын түгжрэлд нөлөөлдөг зургаан хүчин зүйл байдаг аж.
- орц, гарцны асуудал-30 хувь
- автомашины хэт өсөлт-25 хувь
- гэрлэн дохионоос болж-20 хувь
- Улаанбаатиар хотын хэт нягтралаас болж-10 хувь
- осол болон авто зам, засвар-10 хувь
- цаг агаарын нөхцөл байдал-5 хувь гэжээ.
Үүнээс харвал зам тээврийн осол хэрэг замын түгжрэл үүсгэх нэгэн шалтгаан болж буй нь харагдаж байна. 2019 оноос эхлэн манай улсад зам тээврийн осол гаргасан бол цагдаа дуудахгүйгээр зургийг нь дараад даатгалын компани руу утсаараа явуулах боломж бүрдсэн. Гэтэл энэ нь өдийг хүртэл хангалттай хэмжээнд хэрэгжиж чадахгүй байсаар өдийг хүрсэн юм.
Манай жолооч нар аливаа осол хэрэг гаргачихаад цагдаа дууддаг. Цагдаагийн алба хаагч мэдээж Зөрчлийн хуулийнхаа дагуу 100 мянгаар торгож, таван оноо хасдаг. Үүнээс болж жолооч нар осол гаргачихаад цагдаа дуудахгүйгээр нөгөө талдаа даатгалаас биш хувиасаа мөнгө өгч хохирлыг нь барагдуулдаг байдал ихсэх болсон. Өөрөөр хэлбэл даатгал хийлгэсэн мөртлөө түүнийгээ ашиглаж чадахгүй байдал их байв. Тиймээс ч Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран шууд даатгалын компани руу зургийг нь явуулах байдлаар дээрх зохицуулалтыг хийхээр болсон.
Гэвч даатгалын компаниуд аль болох нөхөн төлбөр өгөхөөс зайлсхийж, жолооч нар хоорондоо маргаагүй, хохирлын хэмжээ бага, хүн хохироогүй гэх мэт ослуудын дуудлага хүлээж авахдаа ч заавал цагдаа дуудаж, хэмжилт хийлгэ гэх шаардлага жолооч нарт тавьсаар байгаа аж. Тиймээс жолооч нар маргаангүйгээр даатгалаар асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байсан ч цагдаа дуудаж оноогоо хасуулж, торгуулах нөхцөл байдалд ордог байна.
Тиймээс даатгалаас бус хувиасаа мөнгө гаргаж, хоорондоо тохирч "салдаг" болсон талаар эх сурвалжууд мэдээлж буй юм.
Эсвэл даатгалаар асуудлаа шийдүүлээд маш хурдан зам чөлөөлөх боломжтой байхад даатгалын компаниуд цааргалснаас болж иргэд цагдаа дуудахаас өөр аргагүй байдалд ордог. Улмаар цагдаа иртэл түгжрэл үүсгэдэг гэсэн тооцоо судалгаа байдаг аж.
Ийнхүү даатгалын компаниудын дураар аашилж буйгийн хар гайгаар замын түгжрэл ч нэмэгдэж, жолооч нар ч хохирч буй нөхцөл байдал үүсээд буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DAATGAL TUICHIHUUD BHAD TSAGDAA TORGONI GEDEG ZUGEER L ARD TUMNEE DEEREMDEJ BNA.TORGUULIIN MUNGUU NEG BOL DAATGALAAS AVDAG BMAAR YUM
их олон ажилбарааас болдог байхнэээ түгжрэл гэдэг чинь
Жолооч нарын эрх ашгийг хамга�##�ахгүй юм бол даатг�##� төлж яах юм вэ...